Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр боллоо.
Ирэх даваа гарагаас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлнэ
Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Файзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти вакцин/ вакцинд хамруулж эхэлсэн байна. Монгол Улс тодорхой судалгаа хийсэн бөгөөд 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан. Энэ дагуу ирэх даваа гарагаас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлнэ.
Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. 2021 оны 06 дугаар сарын 15-наас хойш улсын хэмжээнд 16-17 настай 13,733 хүүхэд, 1,146 жирэмсэн эмэгтэй, 919 хөхүүл эмэгтэй дархлаажуулалтад хамрагдаад байна.
Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, Төрийн хүндэтгэлийн концертыг үзэгчгүй зохион байгуулж, радио, телевиз, цахимаар шууд дамжуулан үзүүлнэ. Цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир аймгууд 2021 оны 07 дугаар сарын 20 хүртэл баяр наадам тэмдэглэхгүй. Улсын болон орон нутгийн онцгой комисс тухайн үед нь эрсдэлийн үнэлгээ хийсний дараа баяр наадам тэмдэглэх эсэхийг шийдвэрлэх юм. Хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, тэмдэглэлт ой зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов.
Эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
Эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвлийн их ачааллыг хэрхэн давсан болон цаашид анхаарах асуудлын талаар сайд Н.Тавинбэх танилцуулав. Эрчим хүчний эх үүсвэрийг өргөтгөх, шинэчлэх, шинээр барихтай холбоотой бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ирэх өвөл шаардагдах сайжруулсан шахмал түлшний 725 мянган тн үндсэн түүхий эд /мидлинг/-ээс гадна барьцалдуулагч татаж авч нөөцлөх, өвөлжилтийн бэлтгэл ажилд тулгамдаж байгаа асуудлыг тухай бүр нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байхыг холбогдох сайд нарт даалгалаа.
Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмнэ
Агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 2024 он хүртэл хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг сайд Н.Уртнасан, Л.Халтар нарт даалгав. Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмэх зорилгоор зохион байгуулалтын цогц арга хэмжээ авахаар боллоо. Шаардлагатай бол зарим чиглэлд хямд үнээр нислэг хийхэд тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх, шинээр нислэгийн чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийн зөвшөөрлийг эрт олгож байх зэргийг холбогдох албан тушаалтнуудад даалгав.
Гандантэгчэнлин хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгоно
“Гандантэгчэнлин хүрээ хороолол”-ын хэсэгчилсэн төлөвлөгөөг 2012 онд тодотгож, хийд орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг 2015 онд НИТХ-аар баталсан. Дахин төлөвлөлтөөр 1,568 өрхийн 6,740 иргэн оршин суух бөгөөд инженерийн дэд бүтэцтэй болгоход 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарч байжээ. 2014 онд 674 өрх, энэ онд 400 өрхөөс дахин судалгаа авахад дийлэнх нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх шаардлагагүй, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдож, өөрсдөө газартаа бүтээн байгуулалт хийх санал өгсөн байна. Иймээс:
- Хийд орчмыг уламжлалт хэв маягаа хадгалсан соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж хэрэгжүүлэх;
- Инженерийн шугам сүлжээтэй болгох, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг тохижуулах, шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламж, хандив, бусад эх үүсвэрээс гаргахаар төлөвлөжээ.
Инженерийн дэд бүтэц бий болгоход зориулж 2018-2021 онд улс, нийслэлийн төсөвт 4,5 тэрбум төгрөг баталж өгсөн. 3,6 тэрбум төгрөгөөр ус, дулаан хуваарилах төв барьж, дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам татсан байна. БГД-ийн 16 дугаар хороо, Гандантэгчэнлин хийд орчмын 56 га-д одоо 1,642 өрхийн 5,743 иргэн оршин суудаг. 2,538 барилга байгууламжтай, 174 аж ахуйн нэгж, байгууллага шашны эд зүйлсийн худалдаа, автомашины засвар, үйлчилгээ эрхэлдэг байна. Гадаадын жуулчдын очдог газрын нэг болох Гандантэгчэнлин хийд, Жанрайсиг дуганыг 2015 онд 25 мянга, 2018 онд 30 мянга, 2019 онд 32 мянга гаруй хүн үзэж сонирхсон судалгаа гарчээ.
Товч мэдээ
- Ажлын байрыг дэмжих зээл олголт төлөвлөсөн хэмжээний 70.6, репо санхүүжилттэй зээл 26.3, ипотекийн зээлийнх 41.4 хувьтай байна. 15,784 зээлдэгч 207 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйг дэмжих зээл авчээ.
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм”-ийг шинэчлэн батлав. Комисс 0-16 насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах ажлыг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй юм. Салбар комиссууд 2016-2020 онд давхардсан тоогоор 20,700 орчим хүүхдийг байнгын асаргаанд хамруулж, 5,331 хүүхдийг боловсролын, 9,064 хүүхдийг эрүүл мэндийн үйлчилгээнд холбон зуучилжээ. 2020 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 12,324 /0-16 насны 10,790/ хүүхэд байна.
- Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нь нэмэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг төвлөрсөн хяналт, удирдлагаар хангахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт даалгав.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр эрхлэлтийн динамик загварыг “Нийгэм, эдийн засаг”, “Нийгмийн хамгаалал”, “Хөдөлмөр эрхлэлт” гэсэн үндсэн гурван хэсгээр гаргасан байна. Ирэх оноос эдгээртэй холбоотой шийдвэр гаргахдаа энэ загварыг ашиглаж байхыг сайд нарт даалгалаа. Дэлхийн улс орнууд ийм загвар ашигладаг бөгөөд энэ нь гаргасан шийдвэрийн үр дүн, үр дагавар, эрсдэлийг компьютерын загварчлалын дагуу тооцоолон бодох, турших, таамаглал дэвшүүлэх, бусад холбогдох мэдээллийг шийдвэр гаргагчдад өгөх боломж олгодог байна.
Цахим наадам ард түмэнд хэрэггүй Цар тахалыг эмчлэх.урьдчилан сэргийлэхэд Үр хүүхдүүдийн маргаашийн боловсролд Өнөөдрийн ковидоор өвдсөн иргэдэд Цахимаар наадамлах мөнгөө зарцуулъя!!!!!!!!!!
Ард түмнээ доромжилж байна, Эд нар ингэж байгаад л дуугай болно, яаж ч чадахгүй гээд үл тоож цахим наадам хийх гэж улайрч байна. Ард түмний дургүйцэл зэвүү хүрч, бүр эсэргүүцэл жагсаал үймээн болж мэднэ, цахим наадам хийх мөнгөөрөө хүн ардынхаа эрүүл мэндэд зарцуулж маскгүй Монгол болчоод баяр наадам тэмдэглэж наадамлах нь зөвштээ.
Угаасаа тв үздэг юмыг цахим гэж хэлж 10тэрбумаар идэж байгаадаа ичдэггүй хар шаарнууд юмаа
Хүүхдийн вакцинаа шууд маргааш эхлээч, 5 хоног алдаж халдвар тараах хэрэг юу байна,
Эхэлчихсэн ш дээ
Одоо бүр хүүхдүүдэд ХОРоо шахах гэж улайрах нь дээ ...
Мал юм аа чи
Tetgemj ugucgui bol xorigdoxgui bsychuudiin naadam bolood borchuud gertee baix uy
Чи тэр талбайд очиж яах нь уу . Өмнө ч бид наадмаа зурагтаар үзднг байсан
Xatuu xul xorixgui uxsenee xgd bgan
Наадам хийхгүй, тэр мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуулая!!!!
Энэ 76 малыг тэжээх гэж зовж бснаас алж идээд оронд нь гаднаас хэдэн ажил хийх хэдэн хүн авчраад ажиллуулчих юмсан. Ядаж эд нар шиг ханаж цадхаа мэдэхгүй идэхгүй . Ханаж цадахгүй ажил хийхгүй идхээ боддог хэдэн гахайнууд тэдний тойрон хүүрлэл монголыг ховх сорж бна
Та нар худлаа ажил хийж бга нэртэй том том асуудал ярьна. Энэ монголд чинь эзэн мэддэг толгой бна. Хэдэн хятадууд нь монголчууд махгүй бол амьдрахгүй үнэтэй бсан ч байдгаа бараад махаа авна гэдгийг мэдээд махны үнийг тогтоогоод эхэллээ. Бүхэл бүтэн улс хэдэн махны үйлдвэртэй болчихож чадахгүй хятадуудаар махаа бэлдүүлээд тэнгэрт тулсан үнээр нь иргэд нь авч улам ядууржийна
Ene alj boldoggvi hariulaad ywj boldoggvi heden maliig yay daa baiz Yu chuhal yu chuhal bishiig medehgvi oorsdiigoo l bodson shiidwer baina
mungu ug hulgaich nowshnuudaa heden jil horiloo yu deerdsiin humuusiin amidral ulam dordson bn
эеш явуулж болохгүй .... наадам зохиож болно ??????
Ene xeterxii bish bnaa mongol irged olnoor nas baraad koronotoi bgaa shuude. Eronxii said oyunerdene amarsaixan 2g ogtsruulax xeregtei bn. 500 xun nas baraad 100000 xaldvartai bxad bxad xul xorio togtooxgui bn gj bj bolox uu. Bur 60xongoor togtooj koronog ustgax xeregtei bn mgl irgenee avrax xeregtei bn. Ix xural xaruitslaga gj alga bn. Uls ornii ayulgui baidal aldagdaj bn shuude.
Тэнэгийн дотор уужуу гэгчээр юун жуулчин бэ? Халдварын аймаар голомт болчихоод.
Бүгд үх гэж бган бна
Хүлцэнгүй дороо ард түмэн юмдаа босдогч болоосоо. Энгийн ардыг зүгээр д үх гэж бган бхда. Бүгд үхвэл эднар гэдэсээ цувуулж идсэнч амьд бна гэж бодд бган юм бхдаа
yuhhh ene hvmvvsiig songoj gargasan geheer l oorsdondoo l haramsdaa pidda
haraaliin ugnees oor ug orj irehguin ed nariin gargaj baigaa shiidverees. llriin P nuud
ervvl xvn bdiimuu er ni
Yun bayar naadam hih we.Ene ulsud chin ervl uhantai hvn bnu.Aj ahuin vil ajillaganuda neegeeche.Umhi har maludaa.
Bolhgu bol bvgdl bolhgu bh hergte
Hodo orn nutgin bayr bolh ymu
Ковьдийнхоо тухай юу ч ярихгүй байна ш дээ бид ийм л хүмүүсийг сонгосон юун жуулчин вэ ийм аймаар тархалттай үед жуулчин ирэх үү
Монголд жуулчин ирэхгүй ш дээ ард иргэдэд яг одоо наадам биш эрүүл саруул бж намар хэдэн хүүхдээ хичээл сургуульд нь оруулах нь хамгийн чухал болоод бга юм биш үү.
Мэдрэл муутай юм байхдаа... Монголд жуулчид ирэхгүйшд хэдэн хужаа л ирж байгаа ковидоо Яая гэж байгаам болдоо
нам гээд үхчих гээд эх орондоо хайргүй хогууд
короно ярихгүй өөрсдөө болж бвал болоо гэсэн шиг ард түмнээ боддоггүй хэд гарч хэд үхэж бгаа гь хамаагүй юү ийм засагтай бид яана сэтгэж бодож чаддаг амьтан 1 ч алга олигтой ч шийдвэр гаргаж чадахгүй хорьвол хорьсон шиг хориод ингэсээр бтал хичнээн хүн үхэх вэ мутац орж ирээд вакцин үр дүнгүй болвол яанаа
Naadam hiie gsn neg ch engiin ard tumen bhgui shu novshnuud . mungu l ideh arga ni
Ene dotor zurh setgeltei tolgoi ni ajilladag hun bna uu. Yamar ch hereggui shiidveruud.
Ёстой новшнууд юмаа. ЭЕШ-ыг хүртэл хойшлуулаад хаячихлаа. Юун бүтээн байгуулалт
Хулгайчуудаа өчнөөн хүний амь нас яригдаж бхад ганданг жуулчлалын бүс болгоно гэж эргүүтэхээ больчооч бузарын новшнууд
Харин тиймээ
Наадам хийе гэсэн нэг ч ард түмэн алга, хийх гээд бгаа учир юунд бна вэ
mongiin aali hediin huvaagaad hustsan l bhgui yu.
Хүрэлсүх гарсан болхоор заавал наадам хийнэ ойлгохгүй бна уу
golognuud
Наадамаа больж хичээл сургуулиа танхимаар хичээллүүлэх бүх боломж тактик эрсдлээ тооцон боловсруулж дайчин ормоор байна УИХ-н эрчүүдээ!!! 2 өил Монголын боловсрол гацлаа...хүүхдүүд танхимаар ороход мэдээж халдвар тархана...тэр үед яаж ямар арга тактикаар ажиллах уу, яаж давах уу тэр л бодлого төлөвлөгөөгөө гаргаад бусад улс орноос жишээ судалгаа санаа аваад тэмцэх хэрэгтэй бн...