Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Мэдээллийн эхэнд Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир Сонгуулийн Ерөнхий хороо хууль зөрчиж байгааг дуулгалаа. 

Тэрбээр “Ардчилсан нам хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрог, Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор бичиг баримтаа бүрдүүлэн Сонгуулийн Ерөнхий хороонд өчигдөр хүлээлгэж өглөө. Гэвч бичиг баримт хүлээлгэж өгөх үед СЕХ-ныхны гаргаж байгаа уур амьсгал, тайлбар эрх баригч нам ард түмний 5 хувийн дэмжлэггүй С.Эрдэнэ тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүсийг энэ удаагийн нөхөн сонгуульд захиалсан юм байна гэх мэдрэмжийг төрүүллээ. Ардчилсан тогтолцооны хамгийн гол амин сүнс чөлөөт сонгууль. Чөлөөт сонгууль нь өрсөлдөөн дээр тогтдог. Өнөөдөр Монголын улс төрд өрсөлдөөн байна уу.

Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд С.Эрдэнэ нэр дэвших сурагтай байна. Нэр дэвшлээ гэхэд ялах уу. Ардчилалд санаа зовнидог хэсэг яах вэ, хохирч үлдэх үү. Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр мэдээлэл хийх байх. Ямар тайлбар хийхийг харъя” гэлээ.