Ардчилсан намын 4/11 ээлжит мэдээллийн цагаар УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт /Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт/ явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан нам хэрхэн оролцох асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр:
- Ардчилсан Нам Үндэсний Аудитын Газар луу дүгнэлт гаргуулахаар материал хүргүүлээд хоёр тайлан хүлээж авсан. Нэг нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт, нөгөөх нь санхүүгийн тайланд хийсэн дүгнэлт. Бид бусад баримт бичгийг нэмж, бүрдүүлээд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэхэд шаардлага хангасан байна гэж хүлээж авсан. Удахгүй шийдвэрээ гаргах байх.
Үндэсний Аудитын Газар энэ үедээ нэг хариуцлагагүй үйлдэл хийсэн. Манайд ирүүлсэн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийн нэг хувийг нь өөр тийш нь явуулсан. Энэ асуудалд Улсын Ерөнхий аудитор тайлбар хийх ёстой. Нэг албан бичиг, дугаартай нэг дүгнэлтийг хоёр өөр тийш нь явуулсан хариуцлагагүй үйлдлээ тайлбарлах ёстой.
Хэрвээ аудитын байгууллага тайлбар хийхгүй бол УИХ-ын даргад энэ асуудлыг тавина. Өчигдөр хэсэг хүмүүс мэдэгдэл хийснийг мэдэгдэж байна. Тэдний материал хуулийн шаардлага хангаагүй учраас СЕХ буцаасан байх гэв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!