ШУУД# ХСҮТ нь 4 дүгээр эмнэлгийн замыг хааж контейнер байршуулсан гэх асуудлаар шууд тодруулах гэж байна!

Хавдар Судлалын Үндэсний Төв /ХСҮТ/-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан: 

- Буруу ойлголтой хүмүүс байна. Энэ газар бол манай байгууллагын эзэмшил. Хязгаар нь 4 дүгээр эмнэлгийн суурь хэсгээр таслагддаг. Манай байгууллагад өвчтэй хүмүүсийн хөдөлгөөнийг хорих, хязгаарлах санаа огт байхгүй. Ийм сэтгэхүй эмч хүний толгойд ч орж ирэхгүй.  

Энэ газар анх шороон талбай байсан. Хэдэн жилийн өмнө улсын хөрөнгөөр тохижуулаад 200 машины зогсоолтой болгосон. Гэвч ойр хавийн худалдааны төвүүдийн ажилчид машинаа тавьчихдаг болсон.  

Дөрөвдүгээр эмнэлэг одоогоор бүрэн ажиллаагүй байна. Гэвч ахуйн хог хаягдлаа манай хогийн цэг дээр хаях болсон. Тиймээс үүний эсрэг арга хэмжээ авсан.

Өнөөдөр Төрийн албан хаагчид асуудлыг маш шуурхай шийдвэрлэж байгааг анх удаа харлаа. Их дарамт мэдэрлээ. Үг хэлээр дарамталж, дооглосон болохоор бүгд бухимдсан. 

Манай байгууллагын автомашиныхаа зогсоол  хувийн компани ажиллуулдаг байсан. Одоогоор гэрээгээ зогсоочихсон байна. Учир нь энэ хавьд Нарантуул захынхан машинаа байрлуулчихдаг, үйлчлүүлэгчдэд оногддоггүй байсан