Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд улс төр ч буцлаад эхэллээ. Учир нь ирэх сард биднийг нөхөн сонгууль хүлээж буй. Нөхөн сонгууль улстөрийн намуудын хувьд чухал үүрэгтэй. Ардчилсан намынхан энэ удаагийн парламентад “түүхэндээ байгаагүй сул сөрөг хүчин” гэх тодотголыг авчихсан. Нам нь хуваагдаж, хөл толгой нь мэдэгдэхээ байсан энэ үед ядаж УИХ дахь бүлэг нь чадвартайсан бол сонгуульд найдлага тавихсан.
Харамсалтай нь СЕХ аль даргатай намыг нь бүртгэх бол, хэн нэр дэвших бол гэдэг нь анхаарал татаж байгаа ч сонирхол татах зүйл алга. Аль ч даргатай намыг бүртгэсэн бай нэр дэвших эрхэм нь ард түмний анхаарлыг төдийлөн татаж чадахгүй болов уу. Гэхдээ эрх баригч намын шатрын нүүдэл их зүйлд нөлөөлнө.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН МАН-тай нэгдсэн. Н.Энхбаяр намаа нэгтгэхдээ нөхөн сонгуульд өөрсдийн хүнээ өрсөлдүүлэхээр тохирсон гэх. Энэ тохироогоор бол Сонгинод Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Н.Батшугар өрсөлдөнө. Гэхдээ түүнд ялах шаанс хомс, дээр нь өрсөлдөгчид олон байна.
Өнөөдрийн таамгаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт МАН-аас Э.Батшугараас гадна Засаг дарга асан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга асан С.Мөнхчулуун нар өрсөлдөхөөр дор бүрнээ өөрсдийн сурталчилгаа, ухуулах ажлаа цахим орчинд сэмхэн эхлүүлжээ.
Ж.Сандагсүрэн, Н.Алтаншагай нар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсны хувьд хөл, гар ихтэй. Дээр нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын гарын хүмүүс гэдэг утгаараа аль ч нь сонгогдсон бүрэн ялах магадлалтай. НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга асан С.Мөнхчулуунд Сонгинохайрхан дүүргийнхэн итгэл хүлээлгэдэг гэдгийг өмнөх УИХ-ын сонгуулиар харагдсан. Өөрөөр хэлбэл эдгээр горилогчдын хэн нь ч Э.Батшугараас илүү санал авах боломжтой хүмүүс юм.
Хэрэв МАН Э.Батшугарыг нэр дэвшүүлбэл бусад намуудад зөөлөн боорцог тавьж өгсөнтэй ижил. ХҮНамд УИХ дахь төлөөллөө нэмэгдүүлэх амбиц бий. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн сонгуульд чамгүй өндөр санал авсан Д.Энхбатыг өрсөлдүүлэхийг үгүйсгэхгүй. Ардчилсан намаас хууччуул нь чичирвэл Э.Батшугарыг өлхөн онхолдуулна. Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Лу.Гантөмөр, Д.Мөнх-Эрдэнэ гээд луйгаруудын нэрс дуулдах.
МАН маргааш Бага хурлаараа нөхөн сонгуулийн нэр дэвшигчдээ тодруулна. Хэнийг нэр дэвшигчээр сонгохоос Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийн хувь заяа шийдэгдэх нь. Харин тэд Н.Энхбаярт өгсөн амлалтадаа хүрэх болов уу эсвэл...
Мөнхэрдэнэ гээд хужаа гуанзанд бөөлжсөндөө тасардаг нөхөрүү
Ганц хүүхдийнхээ төлөө намаа зарж олон мянган гишүүдийнхээ итгэлийг оймсноосоо дор үзсэн өвгөн наймаачин.
Намайг бага залуу төрд ажиллаж байхад төрийн түшээг иргэд шилэж сонгон нэрийг нь дэвшүүлэж саналаараа сонгон өргөмжилдөг байсан,одоо бол эрх баригч нам авилга ар өврийн хаалга,амлалт өгөө аваагаар нэр дэвшүүлэж сонгогчдыг хүчээр санал өгүүлэх замаар төрд шургалуулдаг болж,ийм байхад төрд итгэх түмэн олны итгэл алдарч,хууль ёс гажуудалгүй яахавдээ,тэр дундаа Н.Энхбаяр гэдэг хүн албан тушаалд яасан ханаж цададгүй,хууль ёс төр ард түмнээ хүндэлдгүй хүн бэ?эцэг хүү хоёрыг зураг хөргөтэй нь хэвлэлд тавьж орон даяар ил тод сурталчилсан болохоор үнэн юм байх гэж итгэж би ил тод нэр дурьдан бичлээ,уг нь би Энхбаяр даргыг арай ч ийм нэр нүүрээ барсан наймаа хийхгүй хүн гэж санаж явсансан,юм гэдэг хачин болж хөл толгой нь ялгагдахаа байждээ?муухайч юм үзэж байнадаа?
Bayan ailiin balai xvvxdvvd