МАН-ын Бага хурлын ээлжит хуралдаан 17:00 цагт цахимаар хуралдахаар товлогджээ. Мэдээлэгдэж байгаагаар намын Удирдах зөвлөлөөс Бага хурал руу Э.Батшугар, Ц.Идэрбат нарын нэрийг оруулахаа болжээ.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН нэгдэх асуудлаар хоёр намын удирдлагын түвшинд болсон яриа хэлэлцээрийн дагуу Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлэхээр болж буй гэх. Харин Хэнтийд аймгийнх нь Засаг дарга Ц.Идэрбатыг нэр дэвшүүлэхээр тогтсон байна. Гэхдээ эцсийн шийдвэр одоо хуралдах Бага хурлаас гарна.
Учир нь МАН-аас 28 дугаар тойрогт нэр дэвших горилогчид цөөнгүй байгаа бөгөөд өрсөлдөөн хүчтэй өрнөж байгаа учир хэн нь ч нэр дэвших эрх авч магадгүй байгаа юм.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, УИХ-ын нөхөн сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт АН-аас Э.Бат-Үүл, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар өрсөлдөхөөр намынхнаасаа мандатаа авсан талаар бид мэдээлсэн.
Түүнчлэн ХҮНамаас 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт тус намын Удирдах зөвлөлийн дарга Б.Найдалааг нэр дэвшүүлэх болсноо мэдэгдсэн. Тус нам 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохгүй аж.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!