Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлж байна. Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх Б.Бямбажаргалын хийсэн мэдэгдлээс товчлон хүргэе. 

 Б.Бямбажаргал: 

  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд анх удаа өөрийн эрх мэдлээсээ татгалзаж байгаа нь хууль зүйн хувьд  цоо шинэ практик бий болж байна.
  • Хуулийн талаасаа ҮХЦ-ийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4-т “ҮХЦ-д хүсэлт гаргасан тал өөрийнхөө үндэслэлээс бүхэлд нь татгалзах эрхтэй” гэж заасны дагуу уг эрхээсээ татгалзаж байна.
  • “Шударга бусын хонгил”  гэдэг нь яагаад үе үеийн Ерөнхийлөгчтэй холбогдоод байдаг вэ гэвэл Шүүхийн багц хуулийн дагуу шүүгчдийг шилж олдог Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн нэг бүрийг тэр дундаа даргыг нь Ерөнхийлөгч томилдог байдаг. Үүнээс улбаалж шударга бусын хонгил гэдэг үг хэллэг, нэр томъёо нийгэмд тархсан.
  • Шүүхийн сахилгын хороо Ерөнхийлөгчийн институтэдтэй холбогддог. 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ хамаарлыг бууруулахыг зорьсон.
  • Өмнөх Ерөнхийлөгч  ҮХЦ-д хүсэлт гаргаж, дүгнэлт гаргасан. Гэвч 130 хоногийн хугацаанд Шүүх эрх мэдлийн шинэтгэлд гацаа үүссэн.
  • Монгол улсын Ерөнхийлөгчид дээрх эрхийг өөртөө хадгалах 99 хувийн бүрэн боломж байсан. Учир нь ҮХЦ дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрээ Их суудлын хуралдаанаараа өөрчилж байсан түүхгүй.  У.Хүрэлсүх бодлогынхоо хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан.
  • У.Хүрэлсүх тангараг өргөхдөө /2021.06.25/ Задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг байх нь Монгол төрийн үндсэн зарчим юм гэж хэлж байсан удаатай.
  • Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хийж том манлайлал.