Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:  

- КОВИД-19-ийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор хөл хориог чангатгана гэдэг мэдээлэл тараад байна. Хөл хорионы дэглэмд өөрчлөлт оруулах тухай өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байгаа юу. Цөөнгүй боловсролын байгууллага цахимаар сургалтаа явуулах горимт шилжээд байна гэх сэтгүүлчийн асуултад "Эрүүл мэндийн яам, УОК-оос хөл хорио тогтоох асуудлаар Засгийн газрын хуралдаанд ямар нэгэн санал оруулаагүй байна. Тиймээс ийм асуудал яригдаагүй гэсэн үг.  Халдвар авсан хүүхдийн тооноос хамаарч бүлэг, давхар, анги, жигүүр, сургуулиар нь хөл хорио тогтоох арга хэмжээ аваад явж байгаа. Үүнээс өөрөөр Засгийн газрын хуралдаанд яригдсан зүйл байхгүй байна.