АН-ын Үндсэн Дүрмийн Хороо 8-р сарын 30-нд хуралдаж, Архангайн гишүүд болох Засаг дарга М.Батжаргал, Р.Нямдорж, Э.Баттулга нарт хариуцлага тооцож, Үндсэн дүрмийн 3.9.3.4 дагуу Ардчилсан намын гишүүнээс 4 жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл хүлээлгэсэн билээ.
Тэгвэл АН-ын Үндсэн Дүрмийн Хороо 9-р сарын 3-нд дахин хуралдаж, АН-ын дарга асан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарт мөн хариуцлага тооцохоор гэх мэдээлэл байна.
Энэ талаар АН-ын генсек Ч.Өнөрбаяраас тодруулахад “АН-ын намын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг намын удирдлагууд шийддэггүй. Харин намын Их хурлаар байгууллагддаг Үндсэн дүрмийн хороо шийддэг. Энэ талаар тус хорооноос мэдээлэл авъя. ҮДХ бол өөрийн гэсэн дүрэмтэй, журамтай, хараат бусаар ажилладаг байгууллага. Ер нь намын дүрэм зөрчсөн нөхдүүдэд хариуцлага тооцоод явах нь зөв” гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!