Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Түүний хэлсэн үгийг товчлон хүргэж байна.
- Монгол улс айлаар бодвол уртаашаа 50 сая төгрөгийн орлоготой. 10 сая орчмыг нь улсын төсөв нэрээр хэнд зарцуулах вэ гэдгээ шийддэг. Уул уурхайгаас нийт орлогынхоо 80 хувийг олдож байж, дэмжихгүй сэтгэлзүйтэй. Ажил хийхгүйгээр амьдрах халамжийн сэтгэлгээтэй.
- Болж өгвөл зэсээ боловсруулж, нүүрсээ угаах ёстой. Нүүрсний зах зээл дэлхий дээр 10-20 жилийн дараа туйлын хүнд нөхцөл байдалд орох дүр зураг ажиглагдаж байна. Энэ нь илүү бодитой, эв нэгдэлтэй шийдвэр гаргахыг шаардаж байна.
- Тендерийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулна. Төрийн худалдан авалтыг цахим болгох ёстой.
- Ирэх 2022 онд Эдийн засгийн хөгжил худалдааны яам байгуулагдана. Гадаадын хөрөнгө оруулалтад мэдээллийг нээлттэй болгох тал дээр ажиллана.
- Засгийн газар аялал жуучлал дээр E-visa дэмжиж өгөх нь зөв.
- Алтанбулагийн чөлөөт бүс ирэх 4 жилийн хугацаанд ашиглалтад орон. Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлсэн.
- Хийн хоолойн төсөл 2-3 жилийн хугацаанд хэрэгжих мега төсөл. Шатахуун, эрчим хүч, дэд бүтцийн хараат байдлаас гарах нь туйлын чухал.
- Газар доорх байгууламждаа хөрөнгө оруулалт хийгээгүй удаж байна. Улаанбаатар хотын хувьд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ үйлдвэрлэл нь дийлэхээ больсон. Усан цахилгаан станц манай улсын хувьд чухал. Гадаадын хөрөнгө оруулалт дээр хамтарч ажиллахад бэлэн байна.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг аль болох мөнгө олдог салбарт хийнэ.
- Халамжийн системийг хална. Ингэхдээ ажиллах хүчинтэй уялдуулж шийдвэрлэнэ.
- Авлигалын индексийг бууруулна. Хоёр жилийн дотор 2 оронтой тоо руу оруулна гэсэн зорилт тавьсан. /111/
попрох гэдгийг сайдаас л мэдлээ.