Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Санжаадоржийн Оюунбилэгийг томилжээ. Өмнө нь тус яамны ТНБД-аар МУГЖ, дуучин Г.Эрдэнэбатыг ажиллаж байсан бөгөөд саяхан Киргиз улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр томилоод буй.
Тиймээс түүний оронд улс төр судлалын доктор С.Оюунбилэг ийнхүү очиж байна.
БОЛОВСРОЛ-:
Баянгол дүүргийн 28-р дунд сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Санхүү Эдийн Засгийн Дээд сургуульд бизнесийн удирдлага, Удирдлагын Академид төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
ХУВИЙН ХЭВШИЛ
2002-2005: “Black Morgan” ХХК-д нягтлан бодогч
2005-2007:
“Хаан бууз Сүлжээ” ХХК-д ерөнхий менежер
2007-2009: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д гүйцэтгэх захирал
2008-2013: онд Хан-Уул дүүргийн МАН-ын 86-р үүрийн тэргүүлэгч
2009-2013: “My Great Khan” ХХК-д гүйцэтгэх захирал
2009-2014: МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн
2013-2016: МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
2014-2016: МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн
https://newspress.mn /v1/p/news/23272
Хуурамч доктор өөртөө доктор гэж тушаал гаргаад баахан цалин авчихсан дипломоо үзүүлэхгүй загнадаг гэсэн дээ
Элэг авлаа. Хаан буузны нягтлан хүн соёлын салбарыг л атгахаар яах билээ..? Итгэл найдвар бүрмөсөн унтарлаа .ккк. хойч үеийн хүүхдүүд юунд итгэх билээ? Мэргэжил эзэмших, мэргэжилдээ шунан дурлах, ахин дэвших, төрийн албаны мерит зарчим ..бүгд утгаа алдлаа. МАН төрийн бодлогын, ёс зүйн бүх хязгаарыг эрээ цээргүй давж, хуулийг уландаа гишгэж бн . Ийм увайгүй на нэртэй хүмүүсийн бөөгнөрлөөр төрт улс, иргэд бид өөрсдийгөө удирдуулсаар л байх уу?кк
Соёлын яам ч буузны яам болон нь дээ. Ккк
Ядаж урлагийн хүн томилоод доо!!
урлагаас хол явсан хүн санж...???
Боловсролтой маш мундаг хүн шүү. Ёстой зөв сонголт