Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс бараалхав.
Талууд Тогтвортой хөгжлийн зорилтууд болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Жеффри Сакс “Тогтвортой хөгжлийн төлөөх санаачилга” хөдөлгөөнтэй бөгөөд үүнд МУИС, зарим их, дээд сургууль элссэн байна. Иймээс түүнийг Монгол Улсад урьж, тогтвортой хөгжлийн бодлого, хэрэгжилт, ялангуяа цар тахлын дараах эдийн засгийг хэрхэн сэргээх, дэлхийн улс орнууд яаж хөгжих, энэ чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав.
Мөн тогтвортой хөгжлийн талаар Монгол Улсад бүс нутгийн форум зохион байгуулах, их, дээд сургуулиудад лекц унших боломжийн талаар санал солилцлоо.
“Монгол Улсад байгаа чадавхыг ашиглан тогтвортой хөгжлийн бодлогыг чиглүүлэх чиглэлээр туслахад бэлэн. Бүх талаар дэмжиж ажиллана” гэдгээ Жеффри Сакс хэллээ.
Жеффри Сакс нэр хүндтэй эдийн засагч, сурган хүмүүжүүлэгч, шинийг санаачлагч, гэгээрүүлэгч бөгөөд эдийн засаг, тогтвортой хөгжлийн чиглэлээр судалгаа хийдэг юм. Тэрбээр байгаль орчны манлайллын “Цэнхэр гарагийн шагнал”-ыг 2015 онд хүртэж байсан. “Time” сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 удирдагчийн тоонд хоёр удаа нэрлэгдэж байжээ.
Түүний ядуурлыг устгах, макро эдийн засгийн тогтворгүй байдлыг даван туулах, өлсгөлөн/өвчинтэй тэмцэх, байгаль орчны тогтвортой үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр хийсэн ажил нь дэлхийн 125 гаруй улсад хүрсэн гэж үздэг юм.
“New York times” сэтгүүл “Магадгүй дэлхийн хамгийн чухал эдийн засагч”, “Time” сэтгүүл “Дэлхийн хамгийн алдартай эдийн засагч”-аар нэрлэсэн бол “The Economist” сэтгүүлийн судалгаагаар хамгийн нөлөө бүхий гурван эдийн засагчаар тодорч байжээ.
Их найдсан Хүүк ингээд НОХОЙН замаар орж байх шиг. Монгол улс энэ Латин Амерк тивээс ХӨӨГДСӨН, Африкаас Зугтаасан жэффри Сакс луйварчны замаар явсаар өдгөөгийн гүн балчигт шигдсээн билээ. Дэлхин масонд үйлчилдэг энэ Бузар Сакс гэх эр анх Харвардын 4-р курсын 13 оюутантай ирж Монголын бүх өмчийг Цэнэхр, Ягаан тасалбараар хувьчилж, Уул уурхайн ордуудаа бүгдийг алгын чинээ цаасаар зарах зөвлөмжийг өгч хэрэгжүүлсэн хүн бол Жэфри Сакс юм. Түүнээс хойш Монгол улс Барууны бол Хятадын БООЛ орон болсон. Хүүк ч маш ХАЧИН зүйл хийгээд ява даа !!!! ХҮҮКАА чи болгоожтой бай хэний үгээр яаж яваад Монголыг сүйрүүлсэн гадны хулгайчуудын Занганд ороод явна аа!!!
Монголыг гадна, дотныхонд хувьчлах гол сэдэв нь болсон Зах зээлд шилжих 14 хоногийн курст сурсан их эрдэмтэд, Монголын суут эдин засагч улс төрч нарын Зах зээлийн мэдлэг харвардын 13 оюутан заасан энэ 14 хоногин курсээр хязгаарлагддаг бөгөөд өнөөдөр үр дүн нь Монгол юуу ч хийж чададгүй бүтээдгүй ГУЙЛГАЧИН боол орон болж Бензин, хоол хүнсээ хүртэл гаднаас авдаг БООЛУУД болсон юм. Үүнийг гардан хийсэн хүмүүс нь 14 хоногийн курсын онц сурлагатан Хүзүүгүй, Да.Ганболд. Золжаргал (Монгол банкыг цөлмөсөн ) Энхсайхан, Дорлигжав. Баярцогт нарын луйварчид юм.
1991, 1996 онуудад Монголд ирж Цэнхэр Ягаант тасалбараар Өмч хувьчлал зааж Бүх аж үйлдвэрийг УСТГАХЫГ заасан хүн бол ЖЭфри Сакс юм. Энэ хүний шавь болох Золжаргал, Энхсайхан, Дорлигжав, Да Ганболд нар өдгөө шоронд орох нь орж, Монголын ард түмний эсрэг үйлдсэн гэмт хэргийнхээ хариуцлагыг хүлээж яваа. !! Хүүк ч буруу замаар орж биана даа