УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:
Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар цаашид 5-10 жилийн хугацаанд коронавирусний халдвар дэлхий даяар үргэлжилсээр байх нь. Тиймээс цаашид амьдралын шинэ хэв маягт дасан зохицож амьдрах, вакцинжуулалтадаа хамрагдаж халдвараас урьдчилан сэргийлэх, ажил амьдралаа аль болох хэвийн үргэлжлүүлж, хүндэрч болзошгүй иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах ажлуудыг хийх шаардлагатай байна.
Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын тухай хуульд нэн яаралтай хийх нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Тухайлбал, 2015 онд улсын хөрөнгөөр буюу Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьж ашиглалтад орсон, өнөөдрийн үнэлгээгээр 100 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эрүүл мэндийн цогцолбор, 50 өрхийн орон сууц үнэ төлбөргүй бусдад шилжсэн асуудлыг хэлэлцэж, улсын өмчөө буцааж авахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн Алтанбулаг боомтоор орж гарах автомашины тээвэрлэлтийг сайжруулах, ЭМ-ийн салбарын ачаалал өндөр, орны хүрэлцээ муу байгаатай холбогдуулан ЭМЯ, ХӨСҮТ зэрэг бусад холбогдох байгууллагуудын санал дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Энэ маань бүр үзмэрч болоо юу,хэн хэлээ бол 10 жил гэж
Ванга шиг л хэлж байна мундаг залуу
малан толгой хамаг дархлаа сулруулж стрессдүүлээд мал аа
vvshee delhiin uls ornii erdemtdiin medee medeeleliig tsag aldalgvi avj bai uuruus chin tvrvvlj ard irged chin uurt chin medeelel ughuur bhiimaa bvr.ene uvchin ingeed tarhah chadvar ni buurj bga vsreed 3n uliral l idevhitei bj chadna tsaashda haniad helbereer orshino oilgoo