УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
- Халдвар тархах өндөр эрсдэлтэй хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 22 цагаас хойш ажиллахыг хязгаарлах,
- Оюутнуудын дотуур байранд халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан халдварт өртсөн оюутнуудыг тусгаарлах ажиглах байртай болох,
- Алтанбулаг боомт дээр өмнө нь тээврийн хэрэгслийн толгой солих байдлаар буюу хүн хоорондын харилцаа үүсгэхгүй байдлаар ажиллаж байсан. Энэ журам өөрийнхөө үүргийг гүйцэтгээд дууссан учир хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.
- Хилийн чанадаас ирсэн, вакцинд хамрагдаагүй иргэдийг тусгаарлан ажиглах байранд 7 хоног, 7 гэрт нь тусгаарлаж байсан. Нөхцөл байдлыг харгалзан үзээд 10 дугаар сарын 15-наас эхлэн энэ журмыг хүчиншүй болгож, нисэх буудал дээр нь шинжилгээ авах байдлаар зохицуулалт хийхээр шийдвэрлэлээ.
Худлаа мөнгө угаасан ш дээ та нар. Монголоор дүүрэн корона байхад. Би бүр 21хоног тусгаарлагдсан. Мөнгөө эргүүлж авкя хулгайчуудаа.