Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийг вакцины гуравдугаар тундаа хамрагдахыг уриаллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны "Алтан цэгцүүхэй" өрхийн эмнэлгийн КОВИД-19-ийн эсрэг вакцины гурав дахь тунгийн дархлаажуулалтын ажилтай танилцлаа.

2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёрдугаар тунд Монгол Улсын нийт хүн амын 65.5%, дархлаа сэргээх нэмэлт тун буюу гурав дахь тунд 306,710 хүн хамрагдаад байна.


Тэрбээр "Дэлхийн цөөхөн хэдэн улс коронавирусний вакциныг иргэдэдээ сонголттойгоор хийж байгаагийн нэг нь манай улс.  Тиймээс нэмэлт тундаа идэвхтэй хамрагдах нь дахин хатуу хөл хорио тавигдахгүй байхад оруулах иргэний таны хувь нэмэр. ЭМЯ-наас уртасгасан цагаар ажиллаж байгаа энэ цаг үеийг бүү алдаарай" гэлээ.