“Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибоу өнгөрсөн долоо хоногт хэвлэлд  ярицлага өгч, Рио Тинтогоос хүргүүлсэн саналынхаа талаар мэдээлсэн.

Ингэхдээ  “Туркойз Хилл Ресурс”, Рио Тинто, Оюу толгой компаниуд энэ төслийг урагшлуулах чин хүсэл эрмэлзэлтэй байна. Гэхдээ 1.4 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийг ойрын хугацаанд батлах шаардлага тулгарч ирээд байна. Бид асуудалд аль болох Засгийн газрын байр сууринаас хандахыг хичээж ирсэн. Засгийн газрын санаа зовниж буй 22 тэрбум ам.долларын өрийн асуудалд бид шийдлээ санал болгосон. Удахгүй шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн дурдсан юм.  

Тэгвэл  Стив Тибоугийн Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт явуулсан захидалд гурван асуудал тусгагджээ.

Юуны түрүүнд Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх” санал гаргасан байна. Мөн ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 400 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд олгох, менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах санал гаргасан талаар ttp://bloombergtv.mn мэдээлсэн байна.