Засгийн газар Оюутолгойн гэрээг Монголд ашигтайгаар өөрчлөх хэлэлцээрийг Рио Тинтотой хийсний үр дүнд дөрвөн саналыг Монгол улсын Засгийн газарт хүргүүлсэн талаар бид мэдээлсэн. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлжээ. 

Д.Амарбаясгалан:

-  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жакийг хүлээн авч уулзаж "Оюу толгой төслийн санхүүжилтын зардал болон зээлийн хүүгийн хувийг бууруулах шаардлагатай байна ” хэмээн зарчмын шахалт үзүүлж өгөхгүй байсан татварын өрөө авч чадсан. 

- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон нийтийн нүднээс далд, ихэнхдээ гадаадад хийгддэг байсан Оюутолгойн хэлэлцээрийг олны нүдэнд ил тод явуулж, хэлэлцээрийн үе шат бүрийг ард түмэндээ мэдээлж байгаагийн бодит үр дүн гарч эхэллээ.

- Гэхдээ асуудал дуусаагүй байна. Баялгаа өгчихөөд өртэй үлдэнэ гэж юу байхав. Рио Тинто груптэй цаашид ч хэлэлцээрийг үргэлжлүүлж, хөрөнгө оруулалтын алдагдалтай гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэв.