Манайд тэр дундаа улстөрд өөрийг нь мэдээгүй байхад төрийн дээд албан тушаалд томилогдог хачин жигтэй тогтолцоотой болчихож. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Х.Баттулга орон тооны бус зөвлөхөөрөө өнөөгийн нэгэн УИХ-ын гишүүнийг томилж байв. Гэвч нөгөөх нь өөрийгөө Ерөнхийлөгчид зөвлөхөөр болсныгоо мэдээгүй, хэвлэлийн мэдээнээс л харлаа хэмээн мэлзэж байсан удаатай.
Ийм явдал дахин давтагдав.
Монгол Оросын хамтарсан УБТЗ ХНН-ийн даргын суудал эрх баригчдын зодооны талбар болоод удаж байна. Өнгөрсөн хугацаанд дээрх албан тушаалд гурван хүн санал болгосон ч ОХУ-ын тал хүлээж аваагүй, голчихсон. Асуудал даамжирах тусам энэ албан тушаалд шунагчдын тоо нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН (Нээлттэй хувьцаат нийгэмлэг)-ийн Ерөнхий захирал О.В.Белозеровтой өнгөрсөн долоо хоногт утсаар ярьж, “Улаанбаатар төмөр зам”-ын даргыг Монголын талын санал болгосноор ойрын хугацаанд томилохоор тохиролцсон.
Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг томилохоор шийдсэн гэх. Намтартаа Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд даргаар ажиллаж байсан гэх туршлагатай тэрбээр 2017 онд Ашигт малтмал газрын тосны газрын даргаар томилогдож, улмаар хамгийн хурдан долларын саятан болсон нэгэн.
Анх 2017 онд газрын даргаар томилогдох үед 115 саяар хэмжигддэг байсан түүний орлого 2020 онд 1,5 тэрбум болтлоо өссөн нь төрийн алба хашдаг хамгийн залуу ам.долларын саятнуудын тоонд зүй ёсоор оруулсан хэрэг. Гэвч тэрбээр өөрийг нь УБТЗ ХНН-ийн даргаар томилохоор нэрийг нь явуулсныг мэдээгүй хэмээн мэлзэв.
Уг нь УБТЗ ХНН-ийн даргын асуудал яригдаад даруй 3 сар болж буй. Түүнийг энэ албан тушаалд томилно гэх яриа гараад бараг 10 гаруй хонож байна. Эрх баригчдын энэхүү шийдвэрийг төмөр замчид хүртэл эсэргүүцэж, жагсаал цуглаан хүртэл зохион байгуулахаа мэдэгдчихээд байхад Х.Хэрлэн мэдээгүй байж таарах уу.
Хэн нь гэнэтийн бэлэг барьж, өөрийг нь мэдээгүй байхад албан тушаалд томилчихдог бол. Эсвэл мэдээгүй байхад нь төрийн өндөр дээд албан тушаалд томилж, шагнадаг болсон уу...!

Darvaan xar xor nairuulaad yavj bndaa
Монгол талаас хүн томилж байгаа нь их юм ш дээ.
Dargaar tawih ulsuudiig ni orosuud golson bizde. Odoo Herleng yawuulaad uzehed yadgiin bolno shd.
ккк, анхнаасаа ийм худалч хүн, самрахын бна л даа
Herlen deerdee tumur zamd uur tsegtsleh hun barag hovordoo
Хэрлэн харин ч тохирох хүн шүү.
Ene huniig medeh yum baina Ih l zarchimch mundag meneger
Дарваан хар мөн ч их хүсэж бна даа чи үхэж далд орооч
Darvaan khar Tsogoo, dahiad Ded said bolj, UBTZ-n TUZiin gishuun boloh geed sheesen goojloo.
хэний татаасаар намд сураггүй хүн ингээд салбар салбарт очоод самраад яваад байнаа :(
МТЗ бол УБТЗ Хх