Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.27) өргөн барилаа.
Хуулийн зорилт нь автомашин эзэмшигчдийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн.
Хуулийн төсөлд:
-жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд хариуцуулан төрийн оролцоогүйгээр зохион байгуулах;
-хохирлыг зөв үнэлдэг, жолоочид чирэгдэл учруулахгүйгээр хохирлыг шуурхай, бүрэн барагдуулдаг тогтолцоо төлөвшүүлэх;
-зам тээврийн осолд холбогдсон иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй тохиолдолд тээврийн цагдаагийн албаны оролцоогүйгээр нөхөн төлбөрийг шийвэрлэх;
-жолооч нар осол гаргаад давхар торгуулдаг, жолоодох эрхийн оноогоо хасуулдаг байдлыг засах;
-даатгалын санд төвлөрсөн орлогыг осол гаргасан жолооч нарыг соён гэгээрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын тоог бууруулахад зарцуулах;
-тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцлагын даатгалд хамрагдсан боловч түүний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргавал даатгалын гэрээнд нэр бичигдээгүй гэсэн шалтгаанаар даатгалаас нөхөн төлбөр олгохгүй байгааг өөрчлөх;
-заавал өөрийн биеэр даатгалын компанид очихгүйгээр цахимаар даатгалд хамрагдах боломжийг нээж өгөх;
-замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, замын хөдөлгөөний дүрмийн заалтыг чандлан мөрддөг, зам тээврийн осол гаргадаггүй жолооч нарын төлөх хураамжийн хэмжээг багасгах;
-жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагч буюу жолооч нараас төлөөлөл оруулах зэрэг шинэ зохицуулалтуудыг тусгажээ.
Ингэснээр:
-хариуцлагын даатгалд хамруулах, нөхөн төлбөр олгох явцад гарч буй нэмэгдэл зардлуудыг хэмнэж, даатгуулагчдын одоогийн төлж байгаа хураамжийг бууруулах боломж бүрдэх;
-санд хуримтлагдсан хөрөнгөнөөс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээ, зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг санхүүжүүлэх боломж бий болох;
-хууль хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулснаар тээврийн хэрэгслийн бүртгэл хяналт сайжирч, нэгдсэн бодлогоор даатгуулагчдад урьдчилан сэргийлэх, мэдээлэл авах, мэдлэг олгох, сургалт сурталчилгаа хийх боломж бүрдэх;
-хариуцлагын механизмын үйлчлэл өндөржиж, жолоочийн даатгалын гол маргаан болж байгаа хохирогчийн хохирол нөхөн олгох ажилд хүний хамаарлыг эрс багасгах;
-даатгалын үйл ажиллагаанд даатгуулагчдын өөрсдийн оролцоог нэмэгдүүлснээр тэдний зүгээс тавих хяналт сайжрах зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байна.
За хууль. Зөрчил байнга гаргадаг, торгуулиа төлдөггүй жолооч нарт хатуу арга хэмжээ авах хэрэгтэй
Иргэдэд долигонох арга мөн их нарийсаж байна даа. Дарга нарын ялгаварлах үзэл мөн ч тх дэлгэрч байна даа
Jolooch jild 1 udaa l daatguuldag baih heregtei ter mashin bur deer bish osol gargasan jolooch daatgaltai l baival aav eej ah duu er ni heniich bai ter joloochid nohon olgovor ogoh harin mashinaa ed horongin daagtakd yaj hamruulah ni irgeni erh
Жолоочийн Албан журамын даатгалд 2020 онд 13,9 тэрбум Нөхөн олговор 3,4 тэрбум зарцуулсан байдаг.
Тоондоо ясан мундаг юм Одоо дээр нь тогтмол болон хувьсах зардал цалин, түрээс, нөөц санг нь нэмээд нэг бодоорой.
Энэ нөхдүүд Монгол Улсыг хөгжүүлэхгүйнэ ээ. Замын татвар бол зам ашигласны л татвар. Зам ашиглаж байгаа бол татвараа төлж л таараа. Харин анх удаа зөрчил гаргасан хүнийг хөнгөрүүлж үздэг байвал болно. Тэрнээс дүрэм барьж явлаа гээд татвар авахгүй эсвэл багасгана гэж юу байхав. Ер нь хууль, журам бол зөрчиж болохгүй доод шугам, хууль дагахгүй бол торгоно, цаашлаад хорино, ял эдлүүлнэ. Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхим гээд нэг газар байна, шилдэг татвар төлөгч шалгаруулаад эргүүтээд байдаг. Угаасаа татвар төлөхгүй бол шоронд орно биз дээ. Тэрнийхээ оронд хуулинд зааснаас хамаагүй өндөр шалгуураар нийгэмд сайн үйлс бүтээж байгаа иргэд, аж ахуй нэгжүүдийг урамшуулдаг систем байх ёстой. Жишээ нь хүүхдийн боловсрол, эрүүл мэндэд тустай зүйлс, нэмээд шинэ бүтээл нээлт, гаднаас шилдэг технологи оруулж ирэх гэх мэт. Жалган дотроо бие биеэ магтаж, шагнасаар байгаад хамтаараа сүйрч дууслаа даа. Нүдээ нээцгээлдээ эргүү малнуудаа.