АН-ын  удирдлагууд АН-ын Онц их хурлаар тус намын даргыг батламжилсан тогтоолыг хүлээлгэн өглөө. Энэ үеэр АН-ын ЕНБДарга Л.Гантөмөр:

- Бид намын их хурал дээр М.Тулгат даргыг АН-ын дэд даргаар ажиллахыг урьсан. Одоо ч урьж байна. АН-ынхаа төлөө ажил хийгээч ээ гэж байгаа юм. УИХ-ын 2024 оны сонгууль удахгүй болох нь. Сонгуульд бэлдэх хугацааны маань тал нь алга болчихлоо. Үлдсэн хугацаанд бид МАН-аас 2,3 дахин хурдтай, уртай, стратегитай ажиллахгүй бол  Монголд нэг намын дарангуйлал тогтох нь. Тиймээс дарга нарыг амбицаа татаад нэгдээд ажиллаач гэж хүсэж байна. АН-д дарга болохыг хүсдэг хүмүүсийн амбицийг шингээх цаг алга. Ном журмаараа явсан АН-ын Их хурлыг битгий харлуулаач гэж уриалж байна.