Эрээн хот өнөөдрөөс эхлэн хяналтын дэглэмээ сулруулсан гэх мэдээлэл цахимд түгсэн. Тус хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 6 хороолол, хатуу хөл хориотой байсан 84 бүсийн дэглэмийг 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сулруулж байгаагаа зарлажээ.
Дэглэм суларснаар эдгээр дүүрэг, бүсийн иргэд гэрээсээ гарах, тухайн дүүрэг, бүсийн нутаг дэвсгэрт зорчих боломжтой болсон байна.
Гэхдээ Эрээн хотын хэмжээнд хөл хорионы дэглэм хэвээр үйлчилж, дэлгүүр үйлчилгээний газрууд хаалттай хэвээр байна.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас, КОВИД-19-ийн тохиолдол дахин бүртгэгдэхгүй бол 14 хоногийн дараа хотын хөдөлгөөнийг бүрэн нээнэ, үүний дараагаар Эрээн боомтын авто замын үйл ажиллагааг сэргээнэ гэх мэдээллийг өгсөн байна.
Эх сурвалж: ГХЯ








Ereenii gaali deer gatssan irgediin gar teeshiig oruulah bolomj bhgui yu