Улс төрд сонгогчдоо төлөөлөх үүрэгтэй УИХ-ын гишүүдэд холбогддоггүй гэмт хэрэг гэж үлдсэнгүй. Албан тушаал, авлигын хэргээс эхлээд хүчин, хулгай сүүлдээ бүр танхайн гэмт хэрэгт холбогддог болчихож. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хүн зодож, хүндээр гэмтээсэн тухай мэдээлэл чих дэлсэв.
“Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан гэгддэг тэрбээр компаниа БНХАУ-ын хөрөнгө оруулалттайгаар “Болд Төмөр ерөө гол” болгон өргөжүүлж, томоохон улс төрчдийн нөлөөгөөр төмөр замын тээврийг атгандаа оруулсан. Улс төрд орж ирсэн цагаасаа эхлэн нүүрсний бизнест УИХ-ын гишүүний нөлөө, урд хойдох хамтарчтайгаа дөрөө нийлж давхисаар өдгөө энэ салбарын магнагт болчихсон. Дорноговь, Говьсүмбэрийн нүүрсийг чухам энэ хүн л мэдэлдээ оруулж, хэдэн компанийг нь хурууныхаа үзүүрээр хөдөлгөдөг гэдгийг нутгийнхан ил цагаан ярьдаг юм билээ.
Гэвч түүний цаглашгүй шуналд тээг учирсан бололтой. Эрхэм УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодож, хүндээр гэмтээн, орчуулагчийг нь хэл амаар доромжилсон тухай мэдээлэл түгсээр байна.

“Зам гүүрийн хорьдугаар товчоон” гэдэг Хятадын компанийг монголчууд төдийлөн мэдэхгүй. Харин Яармагийн давхар гүүр, Замын цагдаагийн урдах гүүрийг барьсан компани гэвэл нийслэлчүүд хийсэн бүтээсэн бүтээн байгуулалтаар нь андахгүй. Тус компанийн инженер Чен Хо-г гишүүн Б.Дэлгэрсайхан ЧГД-ийн гуравдугаар хороонд байрлах, “Теди” төвийн урд талын оффистоо удаа дараа дууджээ. Улмаар өчигдөр /2021.11.11/ инженер Чен Хо, орчуулагч Ван Дү Мэг нар УИХ-ын эрхэм гишүүнтэй уулзахаар очтол маргаан үүсэж Б.Дэлгэрсайхан Чен Хог балмад маягаар зодсон байна. Хэрэг явдлын дараа эмнэлгийн байгууллагад хандтал Чен Хо-гийн хамар хугарсан, тархинд цус хурсан, өвдөг бяцарсан, шилбэ орчим 10 см гүн зүсэгдсэн байжээ.
Гэвч энэ хэрэг өнөөдөр шуугиад л дарагдах магадлал өндөр байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Би суга таягтай хүн” гэх утгатай тайлбар өөрийн хүмүүсээрээ өгүүлж, хохирогч БНХАУ-ын иргэд ч амаа үдүүлсэн маягтай, хэвлэлийнхнийг халгаахгүй байна. Танил гэмээр энэ сценари хэрэг явдлыг мартагдуулж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг уснаас хуурай гаргах тактик ажиллаж эхэлснийг харуулах мэт. Уг нь эдийн засаг нь элгээрээ хэвтчихсэн манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй. Тиймдээ ч эрх баригчид хууль санаачилж, итгэл алдарсан хөрөнгө оруулагчдаа урин дуудахаар өдөр шөнөгүй ажиллаж буй. Харамсалтай нь дураараа аашилдаг, дунд чөмгөөрөө эргэдэг Б.Дэлгэрсайхан мэтийн УИХ-ын гишүүнээс болж, МУ хөрөнгө оруулагчдаа дээрэлхдэг, зоддог, цаашлаад амь насанд нь заналхийлдэг гэх мессэжийг дэлхийн улс орнуудад өгөхөөр болчихлоо.
Төрд тангараг өргөсөн ч түмнийхээ төлөө бус түрүүвчнийхээ зузаанд сэтгэл нь чилээдэг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы энэхүү балмад хэрцгий явдлыг ЦЕГ, УЕП, УИХ анхааралдаа авч, хуулийн дагуу шийдвэрлэхгүй бол дэлхийн улс орнуудын өмнө шившиг болж дуусах нь.











Зочин. Болдоггүй хужааг зодоо л биз алаа биш юун сүртэй юм бэ
Eruu uusgeed bandiig amitan bolgoldoo. Harjil baiy huuli uilchihnuu gui yu. Bolohgui bol hun yawuulj hooloigiin ogtlii doo.
Дандаа л муу Дээгийгээ муулна гэж юу байхав дээ. Муу хужааг зодох нь зөв.
Монгол хүн хужаад дандаа зодуулна гэж юу байхав дээ. Нэг ч гэсэн монгол хүн хужааг зодсон нь сайн байна.
Hulgui hun hun zodhuu sain boddoo zodson bol sain hereg mongolchuud bainga zoduuldag shuu dee Deegii ah sain bna zodson bol
Хятад юм чинь яахав. Хятал хүнд сануулга өгөхөд зүгээрээ.
Here's unen bol muuhai l ym
Tovch odoo bolio mongol hvn hytadad zoduullaa gehed ereend mongol jolooch nariig yltan shig yvgan suulgaj zodoj baihad ta nar ochij dugarluu muu hujaa lalaruud
Huulin daguu arga hemjee .Yuahara ene nohduud yum bolgonoos sugarch ulddeg.Urij zalj awch irched zoddog .Adilhan irgeni huwid hariutclaga tootcuul.Gomdol gargah hungui gej huni esnoos gaduur yum buu hiigerei .Bid huni gazar ingewel ..huni dotor orj amidarch sur
Муу хужаагийн гар хөлний хумснууд битгий их хуцаарай! Хүнийг гүжирдэх хуультай шүү!Ажил хийх гэж оронцоглодог муу хужааг хуульгүй бол алах юмсан.Замын цагдаагийн гүүрээ дуусгаагүй байж дахин өөр ажилд санаарахдаг хэн гээч вэ?
Hun zodoj bolohgui.ymar undesten baih n hamaagui huni bie d erhend haldaj bolohgui .uiliin ur n ergeed irdeg
Энэ угаасаа ашигт малтмалаар асар их баяжсан урд хилийг өмчлөөд авцан, хувьдаа төмөр замтай том олигархи шүү дээ. Өмнө цагдаа байсан тул хүн айлгаж дарамтлахдаа гаргуун шорон зантай гэж томчууд ярьдаг
Хүн зодож дарамтлаад сурцан мөнгөөр хэргээ хаагаад сурцан гар юм биш үү
Дулаан хаанаас төмөр зам салаалаж Ерөө сумын төвийн араар хандгайтын гол өгсүүлэж шар хотгор хавцгайтаар хүдэр сумын нутаг төмөртийн ордыг хятадад зөөж байгаа шуналын тулам,хууль үл үйлчилдэг Дэлгэрсайхан гэж мөн үү?Төмөртэй ордыг цөлмөж байгаа хүн гэж нутагынхан ярьцгаадаг юм билээ,үл бүтэх эрүүгийн эльмент гэмт хэрэгтэн л бол УИХ-д сууж байдаг цаг ирждээ,ийм нэр нүүрээ барсан УИХ,ДАРГА НАРААС САЛЖ ХАГАЦДАГ ЦАГ БАЙХ БОЛ УУ?