УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос "УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм" болон УИХ-ын гишүүдийн ирцийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Б.Бат-Эрдэнэ:
- Өнгөрсөн 10 дугаар сард УИХ-ын чуулган 10 удаа хуралдсан. УИХ-ын 19 гишүүн хуралдаан таслаж, 30 гишүүн хоцорч, 57 гишүүн хуралдааныг огт таслаагүй байна.
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гурав, С.Амарсайхан, Х.Нямбаатар, Ц.Сэргэлэн, Н.Энхболд нар хоёр удаа тасалсан.
- УИХ-ын гишүүн Х.Ганхуяг , Б.Жавхлан, Ж.Мөнхбат, С.Одонтуяа, Ш.Раднаасэд Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир, Ч.Ундрам, Н.Учрал, Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл тус тус нэг удаа тасалсан.
- УИХ-д 5 удаа сонгогдож ажиллахдаа Ёс зүйн дэд хороо хүний картанд хүрдэг, кнопыг очиж дардаг асуудлаар шаардлага тавьж ирсэн. Цаашид ч үүнийг шаардсаар байх болно.
- Өмнөх парламентын чуулганы хуралдаан дунджаар 54 минут хоцорч эхэлж байсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент энэ хоцролтын хэмжээ дунджаар 7 минут болсон.
- Цөөн хэдэн гишүүний ёс зүйгүй хариуцлагагүй байдлын улмаас бүх гишүүдийн нэр хүнд унаж байна.
- УИХ-ын даргын 45 дугаар захирамжаар УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ дүрэм УИХ-ын гишүүдийг өргөсөн тангарагтаа үнэнч ажиллахад нь тусалж аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлнэ.
- Энэ бол зөвхөн энэ парламентын үйл хэрэг биш дараа дараагийн УИХ-ын үйл ажиллагааны жишиг болно.
- Шинэ "УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм"-ээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байнгын дэд, түр хорооны хуралдааныг 3 ба түүнээс дээш удаа тасалсан бол,
хуралдааны цахим ирцэд бүртгүүлсэн дүнгээр хоцорсон буюу тасалсан цаг нь ажлын гурван өдрийн цагаас дээш гарсан бол,
УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар оруулж хариуцлага тооцох заалтыг оруулсан. Өмнө нь зөвхөн сануулаад өнгөрдөг байсан бол одоо цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж олон нийтээс уучлал гуйна.







3 удаа шалтгаангүйгээр ажил таслуул ажлаас халдаг ш дээ хбдөлмөрийн хууль бусад хүмүүсийн адил үйлчлэх ёстой байхаа энэ хүмүүс ажил л хийж бгаа хүмүүс ш дээ хууль нь эд нарт зориулсан өөр байдаггүй л юм бол
5 удаа нийт 20 жил гишүүн байхдаа хийгээгүй юу хийж байсан булчин Б.Бат -Эрдэнэд булчин ,шуналаа сайн хөгжүүлсэн болохоос ухаанаа хөгжүүлээгүй хүн дээ
3 өдөр ажил тасалсан бол шууд хална шүү дээ биднийг
Ажилчин албан хаагч бид З өдөр ажил таславал яадаг билээ,тэхэд УИХ-ын гишүүд З өдөр чуулганаа таславал хариуцлага тооцдог болно гэж одоо ярихаасаа ичихгүй байна уу?УИХ гэж гэмт хэрэгтэнүүд цугласан газар байдаг гэж ярьцгаах болсон нь үнэний хувьтай юм байналдаа,төрийн дээд байгууллага ингэж ярихаасаа ичдэг зовдог болоосой
Өө хөөрхий,ямарч албан байгууллага ажил тасалсан бол халах хүртэл сахилгын арга хэмжээ авдаг.Цалингийн хувиар торгуулахаас эхлээд өчиггүй халагддаг.ИХ-н гишүүд бол бүр чанга хариуцлагын тогтолцоотой байх хэрэгтэй
эрүүгийн элементүүд ёс зүйн дүрэм үйлчилэхгүйдээ
Ажлаа 3 хоног тасалвал ард бид дуусаа УИХ 76 мал бол бэлчиж л байг уу
Болно болно болно
Чадах уу