Монголд цагаан будааны тариалалт анх удаа амжилттай болж, арван тонныг хураан авлаа. Баянхонгор аймгийн “Жимекс” компани хоёр га газар тутарга тариалж, ийнхүү анхны ургацаа хураан авсан байна. 

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Арван жил оролдлого хийсний үр дүнд хурааж авсан ургацын хэмжээ багахан сонсогдож болно. Гэхдээ Монголд цагаан будаа тариалах нөхцөл, боломж байгаагаас гадна уйгагүй оролдлогын дүнд тариалах технологийг гаршуулж, өөрсдийн болгож чадлаа” гэв. 

Хувийн аж ахуйн нэгж ийнхүү үр дүнтэй төсөл хэрэгжүүлж хураан авсан цагаан будааг “Хөсөг” нэрээр хэрэглэгчдийн гарч хүрэх юм. Өвөрхангай, Сэлэнгэ аймагт ч цагаан будаа туршилтаар тариалж байгаа аж. 

Манай улсад бор будаа, элсэн чихэр, шар будааны тариалалт  хийх  боломжтой, манайд дотоодод боломж нь байгааг салбарын сайд дурдлаа. Тодруулбал элсэн чихрийн нишингийн тариалалтын туршилтуудыг Зүүнхараа, Баруунхараад эхлүүлжээ. Манай улсад чихрийн манжинг тариалах боломжтой учраас туршилтаа эхлүүлсэн байна.