#Шууд: Ч.Ундрам: Боловсролын салбарт хүний эрхийн мэдрэмжтэй эрх зүйн зохицуулалтыг тусгана
- Монголын ард түмэн, хууль тогтоогч байгууллагаасаа эхлээд хүний эрхийн ойлголтгүй байна, хүний эрхийн асуудлаар хямралд орчихсон байна. Энэ нь хараат бус хөндлөнгийн хуульч, судлаачдын хийсэн шинжилгээгээр 800 заалт нь хүний эрхийг зөрчилтэй байна гэдэг нь хүний эрхийн асуудлаар хямралд орчихсон байна гэсэн үг. Хүний эрхийн мэдрэмжгүйгээс болоод өнгөрсөн хугацаанд эдгээр хуулиудыг батлаад явсан байна. Тиймээс боловсролын салбараасаа эхлээд хүний эрхийн ойлголтыг иргэдэдээ өгөх хэрэгтэй. Яг одоо УИХ дээр Боловсролын багц хууль хэлэлцэгдэж байна. Хуулийг хэлэлцэж байх үед Боловсролын салбар хүний эрхийн мэдрэмжгүй байна гэдэг нь харагддаг. Тухайлбал хүүхдийн эрхийг зөрчих тохиолдол цөөнгүй байдаг. Хаана төрсөн, ямар үндэс угсаа, хөгжлийн бэрхшээл, бэлгийн ямар чиг хандлагатайгаас үл хамаараад бүгдэдтэй нь адил тэгш, зөв харьцах ёстой. Саяхан Боловсролын шинжлэх ухааны сайд мэдэгдэл гаргасан. Гоё дээлтэй хүүхэд шалгаруулахаа боль гэж. Арай гоё дээлтэй хүүхдийг шалгаруулчихдаг. Энэ нь боловсролын салбар хүний эрхийн мэдрэмжгүй байгаагийнх. Сургуулийн захирал, багш нар бүгд хүний эрхийн ойлголттой байж гэмээнэ тэр хүүхэд хүний эрхийн мэдрэмжтэй байж, нийгэмд өсөж хүмүүжнэ. Түүнчлэн хүний эрх гэж юу вэ, эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэж юу гэх мэт ойлголтуудыг боловсролын салбараараа дамжуулан өгөх шаардлагатай байна.
-







Хуурамч, хиймэл хүүхэн санагддаг
коммунизмын үлдэгдэл хог шаарууд хүний эрх ярихаар л үстэй толгой нь өрвийх юм аа
МУИС- ийг завхруулагчын нэг, гэнэт ухаантай болчихож?!! Юу ярьж байгаа ч ойлгож байгаам уу!