#Шууд: Эрдэс баялгийн сан байгуулж ирээдүйдээ хөрөнгө оруулснаар уул уурхайн өгөөж бидэнд үлдэнэ.

Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамба: 

- Монгол их баялагтай орон.  Үүнийгээ зөв зүйтэй ашиглах ёстой.  Гэвч өнөөдөр энэ баялагийг хэн хүртээд байна вэ гэдэг нь их сонин. Төрд ажилладаг албан тушаалтнууд илүү хүртээд байна уу даа гэж би харддаг. Тиймээс Баялагийн сан байгуулахыг иргэний хүнийхээ хувьд дэмжиж байна. Гэхдээ хүний хөгжлийн сан шиг юм болчих вий.  Баялагийн сан бол өнөөдөр амьдарч байгаа бидний өмч бус ирээдүй хойч үеийнхэн зарцуулах ёстой.  Тиймээс сангаа баяжуулж, оюуны хөрөнгө оруулалт болгох хэрэгтэй.

- Баялагийн санг дан ганц бэлэн мөнгөөр төсөөлж болохгүй. Ирээдүйд баялагаа боловсруулах, баяжуулах, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргадаг болмоор байна. 

- Арабын улс орнууд нефть олборлож олсон хөрөнгөө томоохон мега төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг. Заавал монголдоо хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Тиймээс сангийнхаа ТУЗ-ийг хөрөнгө оруулалтын орчинд маш сайн ажиллаж чаддаг хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй. УУ-н сайд нь удирдаад байж болохгүй. 

- 10 жилийн өмнө төмөр замаа бариад нүүрсээ экспортолж чадсан бол цар тахлын нөлөөнд орохгүй, ковидын хориглолтод орохгүй л байлаа. Төмөр замын тээврийг ашиглах сонирхол дээр байгаа хүмүүст алга. Үүнд ганцхан хүнийг буруутгаад байгаа. Гэхдээ нүүрсийг автомашинаар тээх сонирхолтой маш олон хүн байна. 

- Хувийн эрх ашиг Монгол Улсын эрх ашигаас дээгүүр байна. Гашуунсухайт дээр 8 км зөрүүтэй гарчихлаа.