Монгол улс эрчим хүчний импортод жилд дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын XXX Их хурлын индэр дээрээс мэдэгдсэн. Ингэхдээ дулааны үйлдвэрлэл хэрэглээнээсээ 26 хувь, цахилгааны үйлдвэрлэл хэрэглээнээсээ 16 хувь хоцорсон. 1986 онд Дулааны 4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр төрийн зүгээс бариагүй гэх мэдээллийг өгч, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг дуусгаж, баруун зүүн бүсийн эрчим хүчний хараат байдлыг хална, Эгийн голын УЦС-ыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлахаа “амласан”.
Гэвч Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ өнгөрсөн 11 дүгээр сарын 08-ны өдөр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг зогсоох шийдвэр бүхий тогтоол гаргаж, төслийг шүүхэд өгөхөөр болжээ.
Тодруулбал, сумын иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулах, байгаль орчинд сөрөг нөлөө бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг шүүхэд өгөх, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийсэн “Ньюгидро Проект”болон “ЭНКО” ХХК-ийг шүүхэд өгөх, эртний түүх, соёлын дурсгалт зүйлс устаж үгүй болж байгаа талаар Соёлын яаманд албан бичиг хүргүүлж, хариу авах, Хятадын элчин сайдын яаманд захидал илгээх, Хүний эрхийн комисст гомдол гаргах, олон улсын хүний эрхийн байгууллагад хандах зэрэг саналуудыг гаргаж, хэрэгжүүлэн ажиллах, биелэлтийг сумын ИТХ-ын 12 дугаар сард болох хуралдаанд тайлахыг сумын Засаг дарга С.Өлзийд даалгасан байна.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Ховд гол дээр 90-100 МВт-ын хүчин чадал бүхий Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн. Станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцалд барих ч УЦС-ын усан сан бий болгох газар нь Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн нутагт байршиж байгаа юм.
Гэвч дээрх нутаг дэвсгэрт амьдардаг 200 гаруй малчин өрх ийнхүү эсэргүүцэж, сумын ИТХ нь дэмжиж дээрх шийдвэрийг гаргасан байна. Хэрэв энэ станц баригдвал баруун бүсийн эрчим хүчний хангалтад ихээхэн ач холбогдолтой билээ.










Өнгөц бодох хэрэггүй ямар ч байсан малчдын түмэн зөв цаг хугацаа харуулна 200 гаруй малчин өрхийн бэлчээрийг үгүй хийнэ гэдэг ч байж боломгүй хэрэг шүү
Тэнэг хогнууд шантааж хийж байж маншө авах гэж байгаа юм УЦС байгальд ээлтэй шүүдээ орчин тойрны ургамалын бүтцэд сайн нөлөөтэй шүүдээ
ТӨР.,УЛСЫН БОДЛОГООС ДАВСАН ТОМ ТОЛГОЙТУУД БАРЬЖ ШИЙДВЭРЛЭЭД АЖИЛАА ТӨР ХИЙЕ...ХУВИЙН ЭРХ АШИГАА УЛАНДАА ГИШИГСЭН ХОГНУУД БЭ....ХАРАНХУ БҮРЭНХИЙ,ОРГИОД ХООСОН СУУЖ ГУЙЖ БВАЛ ГОЁ ЮМ БХДАА....ЦАХИЛГААНД ДУРГҮЙ ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ...АВСАН ЮМ ЧИНЬ ТООЦООГОО ХИЙЖ Л ТААРНА ШҮҮ ДЭЭ....МУУ АМЛАЦГААГААД Л....ТӨР ХЭНЭЭС Ч ЮУ Ч АСУУ.ИХ ХУРЛААР ШИЙДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨТ АЖИЛ ..АЛЬ ЮМНААС АЙЖ АЛГЫН ЧИНЭЭ БОЛОХ БЭ...ТӨМӨР НҮҮРЭЭ ҮЗҮҮЛЭЭД ЗҮТГЭХ НЬ ЗӨВ....МАНАН ОРЖЭЭ...ХӨДӨӨГИЙНХӨН ИНГЭХГҮЙ ....ЛОБИ.....
Нутаг усных нь байгаль болоод хүмүүсийн сайн сайхны төлөө хийж байгаа том төсөл шүү дээ. Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станц сайн ажиллаад том нуур бий болчихсон хүн малд нэн таатай нөхцлийг бий болгосон байна билээ. Үнэхээр бариулахыг хүсэхгүй бол болино л биз дээ. Ганцхан газрын асуудал байгаа юм биш өөр олон бэрхшээлтэй асар их санхүүжилт шаардлагатай төсөл.
Солиотой малууд вэ?! Та нарт өөрсөдөд чинь л хэрэгтэйшдээ?! гадны саадтай тэрсэлдээд яая гэж байхад та нар үхсэн хогнууд одоо юу вэ?!
Солиотой малууд вэ?! Та нарт өөрсөдөд чинь л хэрэгтэйшдээ?! гадны саадтай тэрсэлдээд яая гэж байхад та нар үхсэн хогнууд одоо юу вэ?!
Солиотой малууд вэ?! Та нарт өөрсөдөд чинь л хэрэгтэйшдээ?! гадны саадтай тэрсэлдээд яая гэж байхад та нар үхсэн хогнууд одоо юу вэ?!
Дайтаж эзэлбэл дэлхий өмөөрнө.авсан мөнгөний өрөө төлж чадахгүй болоод газараа алдвал хэн ч өмөөрөхгуй.энэ бизнэсийн дэлхийд тогтсон алтан дүрэм
Засгийн газрын бодлого үйл ажиллагааг эсэргүүцсэн бодлого яьж байна. МАНАН. Энэ мананд сумын ИХТ гэх хэдэн тэнэг нөхдүүд төөрсөн яьж байна. Өөрийн идэж уухаас илүү эх орноо бодох цаг болсон. Байгаль орчин ямар болсныг жишээ болгож Тайшмрын станцыг үзүүлэх юм сан.
Сумын ИТХ-ын гишүүдийг бүгдийг нь эх орноосоо уравсан хэмээн шоронд хийгээд ажлаа явуулах хэрэгтэй
Хятадын зээлийг дэмжиж эх орныхоо өрийг нэмэх саналтай байгхх чам шиг юмнуудыг эх орноосоо урвасанд тооцох хэрэгтэй. Өрөө төлж чадахгүй бол нутгаасаа тасдаж өгдөг жишээ бэлэн байна.