"Олон Улсын Валютын Сан" тайланд Монгол улсын эдийн засгийн талаар хэрхэн дүгнэсэн талаарх мэдээллийг хүргэж байна. (2021.11.29-нд нийтлэгдсэн болохоор омикроны нөлөө ороогүй.)

Өнөөгийн байдал

- Эдийн засаг сэргэхэд гадаад орчин(түүхий эдийн үнэ), суурь нөлөө(20 оны огцом уналт) голлож байна. Нөгөө талдаа эдийн засгийг дэмжих хөтөлбөр, вакцинжуулалт эерэг нөлөөлж байна.

- Инфляц өсөж байгаа нь түр хугацааных гэж харж байна. Импортын гацаа, нийлүүлэлтийн асуудал шийдэгдэхэд тус нөлөө арилах юм.

- Хэдийгээр цар тахлын үед эдийн засгаа хүчтэй дэмжсэн ч нөгөө талдаа улсын өр огцом нэмэгдэж, банкны салбарт эрсдэл хуримтлагдаж, Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдал алдагдаж байна.

- Сангийн Яамнаас 22, 23 онд төлөх бондын төлбөрийг амжилттай хойшлуулж, Монголбанкнаас валютын нөөцөө нэмэгдүүлсэн нь валютын ханш дээр ирэх дарамтыг бууруулж байна.

Төлөв байдал

- 22 онд эдийн засаг өсөлттэй байх ч тодорхой бус байдал өндөр байна. Экспортын өсөлт, ОТ-н нөлөөгөөр 22, 23 онд эдийн засаг 6.5-7 хувиар өсөхөөр байна. Түүнчлэн цар тахлын нөхцөл байдал намжихад дотоодын эдийн засгийн идэвхжил нэмэгдэнэ.

- Инфляц ирэх жилүүдэд Монголбанкны зорилтот түвшинд хадгалагдахаар байна.

Эрсдэл талаасаа эдийн засгийн сэргэлтийг сааруулж болзошгүй хүчин зүйлс:
- Цар тахлын нөхцөл байдал дээрдэхгүй байх
- Гадаад өрийн дарамт өндөр байна
- Хил хаагдах, импортын хорио үүсэх
- Гадаад зах зээлд санхүүжилтийн нөхцөл чангарч байна.
- Эрсдэлийг шийдвэрлэх бодлогын орон зай бага болж байна. 

Эх сурвалж:  Batzorig Ganbold