МАН-ын 30 дахь Их хурал "Улаанбаатар палас"-т хоёр өдөр болж өндөрлөсөн бол өнөөдөр Бага хурал нь Тусгаар тогтнолын ордонд боллоо. 

Хуралдаанаар  МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргад дахин нэр дэвшүүлж, Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонголоо. 

Тэрбээр ийнхүү  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар  дөрөв дэх удаагаа сонгогдож байна.  МАН-ын 30 дахь Их хурлын дараа Бага хурлын гишүүдээ сонгосон бөгөөд өнөөдөр ийнхүү анхдугаар хуралдаанаа хийсэн билээ.