Монгол Улсын Засгийн газар Оюутолгой ХХК-тай хийсэн хэлцэл үр дүнд хүрч, 34 хувьд ногдох 2,6 тэрбум ам.долларын өрийг тэглэх шийдвэр гаргасныг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Ингэснээр өмнө нь тооцоолж байсанчлан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй, монголчуудад хүртэх ногдол ашиг наашлах боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ энэ үр дүн, гавьяа ганц Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрынх бус өнгөрсөн хугацаанд Оюутолгой гэрээг сайжруулахын төлөө ажиллаж ирсэн улс төрчдийн тэр дундаа Оюутолгойн гэрээнд асуудал байна, МУ-ын хууль дүрэмд нийцүүлэн ажилла гэж шаардан шалгалт оруулсныхаа төлөө огцорсон Шинэчлэлийн Засгийн газрын гавьяа бий гэдгийг онцлох нь зөв болов уу.

Н.Алтанхуягийн буюу Шинэчлэлийн Засгийн газрын огцорсон шалтгааныг улс төрчид өөр өөр тайлбарладаг. Гэхдээ Оюутолгой гэрээг сайжруулахын төлөө ажилласныхаа төлөө “хойдох”-оо уншуулсан гэдэг нь үнэнд хамгийн ойр болов уу. Учир нь Оюутолгой ХХК-д хамгийн их шахалт үзүүлсэн Засгийн газар нь Шинэчлэлийнх. Тухайлбал Н.Алтанхуяг Засгийн газраа байгуулаад удаагүй байхдаа буюу 2 сарын дараа /2012.10.25/ Оюутолгойн гэрээнд хяналт тавих, УИХ-аас гарсан шийдвэрүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж байв. Улмаар оны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд /2013.02.02/ "Оюутолгой" ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал болох гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийж, “Оюутолгой”-г Монгол улсын хуульд нийцүүлж ажиллахыг шаардсан удаатай.
Ингэхдээ “Оюутолгой”-н анхны бүтээгдэхүүн гарах хүртэлх хөрөнгө оруулалтын хэмжээ 2 тэрбум ам доллараар нэмэгдсэнийг шүүмжилж, үндэслэлээ тайлбарлахыг, МУ-ын хуульд нийцэн ажиллахыг шаардсан.

Энэ талаар Н.Алтанхуяг “2012 оны жилийн эцсийн байдлаар ТЭЗҮ дээр тохирчихсон байсан 5.1 тэрбум ам.доллар нь 7.1 тэрбум ам.доллард хүрээд, анхны тохирсон хэмжээ маань даруй 2 тэрбум ам.доллараар өсчихөөд байна. 40 орчим хувиар гэсэн үг. Анхны хөрөнгө оруулалтын зардал 2 тэрбумаар өссөнийг учир шалтгааныг Монголын тал тодруулахаар Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш ярьж байна. Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн түвшинд хоёр жилийн хугацаанд манай улсын гурван төлөөлөгч сууж байгаа. Тэд төслийн зардал өссөн шалтгааныг тодорхой болгооч гэж шахаж шаардсаар ирсэн. Өнгөрсөн хоёр жилд хөрөнгө оруулалтаа ТУЗ нь батлаад ирсэн. Өөрөөр хэлбэл тохирсноосоо нэмж батлуулаад, тайлбараа хэлэхгүй явж ирсэн.
Дахиад “Оюутолгой” 2012 оны эцэст ТУЗ-ийн хурлаа хийж, 2013 оны хөрөнгө оруулалтаа батлана гэсэн. Засгийн газрын зүгээс 2012 онд өмнөх хөрөнгө оруулалтаа 2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж баталсныхаа учрыг одоо болтол тайлбарлаагүй байж дахин 2013 оны хөрөнгө оруулалтаа батлана гэдэг боломжгүй зүйл гэж хэлсэн. Тиймээс Монголын талыг төлөөлөн ТУЗ-д ажиллаж байгаа хүмүүсийг хуралд орохгүй байх хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн учир хурал нь болоогүй. Хоёр тэрбум ам.доллараар анхны хөрөнгө оруулалт маань өсөхөд 34 хувиа зээлээр санхүүжүүлээд явж байгаа манай улсын хүртэх ашиг яваандаа буурна. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар ул үндэсгүй зүйл шаардаагүй. Цагаан цаасан дээр хараар буулгасан ТЭЗҮ-дээ заасан хэмжээндээ бүтээн байгуулалтаа хийгээч гэдгийг л шаардаж байгаа юм” гэхчлэн хүчтэй эсэргүүцэж байв.

Энэ мэдэгдлийн дараахан /2021.03.25/ Оюутолгой ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг баримтанд үндэслэн шалгах Шуурхай ажлын хэсэг байгуулж, Оюутолгой төслийн 2010-2012 онуудын “Анхны хөрөнгө оруулалт”-д судалгаа хийх, дүгнэлт гаргаж байв. Ажлын хэсгээ нэлээн том бүрэлдэхүүнтэй байгуулж, хийж гүйцэтгэх ажлуудыг нь өргөн хүрээнд баталж байсан билээ.

Н.Алтанхуягийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд "Оюутолгой" ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал болох гэж буйтай холбогдуулан хийсэн мэдээллийг энд дарж үзнэ үү
Н.Алтанхуяг: “Оюутолгой”-г Монгол улсын хуульд нийцүүлж ажиллахыг шаардаж байна








Er n bol oyu tolgoin geree mongold ashiggvi bn gd anhnaasaa butsaaj bsn hvn n nambarin enhbayr daanch 2 namin bvleglel terniig nyts dewseed elbegeeg erunhiilugch bolgood sarin daraa garin vseg zuraad bayr har tolgoigooroo hariutsna geed elbegee n ohinoo hadamd igsun yaaj bvten awhii gd vlger yriad bayrtsogt olon 1000n hiwisagch yrij bsnig martah uchirgvi
Ер нь ал аль нь үнэн. Гэхдээ одоо яагаад энэ үр дүнд хүрэв гэвэл зэсийн үнэ огцом өсч манай Эрдэнэтийн төлөвлөсөн орлогоос давсан орлогоор бүх ард иргэд аж ахуйн нэгжүүдийн цахилгааны төлбөрийг төлж байгаа нь Оюу толгойнхон мөн энэ ашгаараа манай 34%-д оногдох өрийг цайруулж байгаа нь бас нэг үнэн. Энэ үе нь Оюукийн үед таарсан нь бас үнэн. Хэн нь ч цээжээ дэлдэх хэрэггүй. Манайд ашигтай юм блллоо гэж баярлахад л болно. Гавьяаг нь булаацалдах хэрэггүй
Гаргасан тушаалынхаа учрыг олдоггүй юмуу. Нэг нь хэрэгжилтийг ханга, нөгөө 2 дэмжиж санхүүжүүл гэсэн 2 тушаал л бна ш дээ. Жаахан гайгүй юм болохоор би хийж байсан гэсэн би тэгж хэлж байсан гээд л эзэн олон болох нь ээ. Харин ч ард түмэн та нараас илүү ойлгож, тэмцэж та нарыг Сонгуулиар сонгоод өгөөч гээд гуйгаад ирэх болгонд хэлж байсан байхоо..????????
Юу үнэн гэвэл энэ бас л үнэн шүү. Алтанхуягийн Засгийн газрын зүтгэл энэнээс болж огцорсон !
ГАРСАН ҮР ДҮНГ МИНИЙХ ЧИНИЙХ БИШ ГЭЖ БУЛААЦАЛДААД ШИВШИГ МОНГОЛ НЭРЭЭ БОДОЦГОО !!! ИЧИГ ИЧИГ ИЧИГ
Яг үнэн
Оюутолгой гэж МАНГАРУУДЫН иргэдээс очноо авдаг хэрэгсэлийн 1 болоод удаж байна. Бас ямар шоу тавигдсаныг цаг хугацаа л харуулах байх даа.
Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд 2013-2014 нуудад Алтанхуягийн шийдвэрээр шалгалт хийж хөрөнгөоруулалтанхгы ТЭЗҮ-ээс 2тэрбуи төгрөгөөр хэтэрснийг тогтоон, УИХ-ын ЭЗ-ийн байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байхад ЗГ-ыг манан бүлэглэл огцруулсан билээ. Дубайн гэрээг цуцалсан явдал УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц Даваасүрэн зэрэг эх оронч шударга улс төрчид иргэдийн олон жилийн тэмцлийн үр дүн юм.
Тэгэж ярьвал хамгийн мундаг монголд хайртай монголын төлөө сэтгэлтэй хүн бол яах аргагүй УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ. ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД БОЛООЛ МОНГОЛ ЭЦЭГТЭЙ АЙЛ ШИГ БОЛСООН
Алтанхуягаа чи энэ баастай гэрээг баталсан биз дээ. Ичээч
Баастай гэрээг ман засаг барьж байхдаа батласныг мэдэхгүй байнаууу
ха ха буяныг нь би хүртэнэ нүглийг нь чи хүрт гэдэг шиг юм болох нь дээ Алтанхуягаа өөрөө шоронд ороогүйдээ залбирч яв
Алтанхуягийг өөрийнхөн намын үгсэн хуйвалдсан зохион байгуулалттай оюу толгойгоор асар их ашиг олох гэсэн ардчилсан намын бүлэглэл унагаж дубайн гэрээг үзэглэж маш их мөнгө олцгоосон!
Altanhuyg yrihaas uur yumgui hun
Үнэн хэллээ. Ам нь түргэн хөдөлдөг хүн. Өөр гавьяагүй
Unen unen