Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн золголт хийхгүй байх үүрэг чиглэлийг өгсөн байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Омикрон хувилбарын тархацтай холбоотойгоор улс орнуудыг баярын арга хэмжээнүүдээ цуцлахыг уриалсан.  Учир нь омикрон хувилбар Дельта хувилбараас хурдан тархаж байгаа юм. Тиймдээ ч дэлхийн ихэнх улс орнууд омикрон хувилбарын дэгдэлтэд бэлдэж эхэлсэн. 

Тэгвэл  ирэх 2 дугаар сарын 2-нд болох Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн хаврын тэргүүний сарын шинийн нэгэн буюу “Цагаан сар”-ын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх, айл өрхийг баяраа цомхон хүрээнд тэмдэглэхийг уриалсан зөвлөмжийг УОК боловсруулж гаргахыг үүрэг чиглэл болгосон байна.