Улс төрчдийн дунд судалгаа хийхэд УИХ-ын 76 гишүүний тал нь буюу 30 гишүүн нь хамгийн идэвхтэй гэж гарчээ. Тодруулбал  Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүлсэн бол  МАН-ын лидерүүд болох С.Амарсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар удаалж,  ХҮНамын Т.Доржханд араас нь бичигдсэн байна.

Харин сөрөг хүчин болох АН-аас УИХ дахь бүлгийн дарга Д.Ганбат, С.Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг нар оржээ. 

Идэвхтэй улстөрчдийн жагсаалтад гуравхан эмэгтэй гишүүн бичигдсэн байна. Тэдний нэг нь Ч.Ундрам. Тэрбээр УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаанд идэвхтэй санал шүүмжлэлээ илэрхийлдэг бөгөөд түүний хэлсэн үг хатуу бөгөөд үнэн байдгийг дэмжигчид нь хэлдэг.  Ч.Ундрам сүүлийн үед Боловсролын багц хуулийг УИХ-д өргөн барилцаж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байгаа. Хэрэв хууль батлагдвал боловсролын салбарт ихээхэн өөрчлөлт, шинэчлэлт гарна хэмээн хүлээлттэй байгаа юм.