Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд УОК-ын мэдээлэлтэй холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгчээ. Тодруулбал, 

Нэгдүгээрт, вакцины нэмэлт тунд иргэдийг хамруулах ажлыг идэвхжүүлэх, 

Хоёрдугаарт, гадаад улсаас ирж буй иргэдийг Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гурван хоног тусгаарлаж байсныг цуцлах, 

Гуравдугаарт, гадаадаас ирж буй иргэдийг онгоцны буудал, хилийн боомтуудад PCR шинжилгээнд зайлшгүй хамрагдуулах ёстой бөгөөд энэхүү шинжилгээг олон улсын жишгийн дагуу төлбөртэй болгох үүрэг, чиглэлийг УОК-т өгчээ. 

Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлтэй холбогдуулан өнөөдөр УОК мэдээлэх аж.