Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нямжавын Уртнасанг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Улсын Их Хуралд танилцуулах, хугацааг товлож өгөхийг хүсэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.








Юу яриад байгаа юм бэ та нар чинь одоо. УИХ-ыг тараах үндэслэл болох вий. Ерөнхий сайд УИХ-ын өмнө ажлаа хариуцахаар ҮХ-д заасан бөгөөд бүтэц бүрэлдэхүүнээс солиод л өөрөө хариуцлагаас зугтаагаад байх нэмэлт, өөрчлөлт ҮХ-д ороогүй юм шүү дээ. Эсрэгээрээ ЕС-ын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс түүнд танхимаа өөрөө бүрдүүлэх эрх олгож эргээд танхимынх нь сайдууд ажлаа хийж чадахгүй бол ЕС-тай нь огцруулах заалт юм. Тэрнээс биш аль нэг намын даргад дархан эрх олгож Монгол төрийн дээр нам сандайлж суух тухай заалт биш юм шүү. Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй гишүүдээс бүрдсэн УИХ зарчмаа барьж иргэдийн амь амжиргаа муудсан, улс орны экспорт тасалдсан, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж нийт иргэн, улсын ашиг сонирхол бодитой хохирсон үндэслэлүүдэд тулгуурлаж наад ЕС-аа огцруул. Эсвээс эрүүл, зарчимтай аль нэг намд худалдагчихаагүй хуульчид, сөрөг хүчнүүд, иргэний байгууллагууд хүч хавсарч өдгөөгийн УИХ-ыг хуулиар хүлээсэн үүргээ эс мэдсэн мэтээр аягалж, эс үйлдэхүйгээр Үндсэн хууль зөрчиж байна гээд огцруулах асуудлыг гарган тавьж шинээр сонгууль явуулах хууль зүйн хангалттай нөхцөл бүрэлдсэн байна шүү! ҮХ-ийн нэмэлт өөрчлөлт хариуцлага, тэнцэл гэх малгайн дор явсан бөгөөд аль нэг албан тушаалтанг дархан халдашгүй болгох, хамгаалах өмгөөлөх агуулгаар бус улсын нийтлэг эрх ашгийг хангаж хамгаалах агуулгаар тусгагдсан. ЕС-ыг даруй огцруулж шинэ ЕС-ыг томилох эсвэл УИХ хугацаанаас өмнө эрх нь дуусч шинээр сонгууль явуулах 2 л хууль зүйн сонголт байна!!!...
huulia zuv oilgoldoo