УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж өргөн барих талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-д сонгогдсон бол хууль тогтоох ажилдаа, ИТХ-д сонгогдсон бол иргэдийн эрх ашгийг хангах ажилдаа төвлөрч, улс орноо, аймаг дүүргээ хөгжүүлэх үүрэгтэй. Гэтэл өдгөө тэтгэвэр нэмэхийг эсэргүүцсэн мөртлөө тавгийн идээгээр хуурах, ажлын байр бий болгохыг дэмжээгүй мөртлөө нэг удаа бэлэг өгөх, татварын таатай орчин бүрдүүлээгүй хэрнээ цугласан татвараас янз бүрийн бараа бүтээгдэхүүнээр хишиг хүртээж буйгаас бид зоригтой салах ёстой. Аль болгон нэг удаагийн аар саархан зүйлээр сонгогч иргэдээ аргалж хуурч ирэх билээ.
Харин тэтгэврээ амьдралд хүрэхүйц болгох, үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөх, сурагчдад чанартай боловсрол олгох, ажил хөдөлмөр эрхлэх таатай боломж бүрдүүлэхийг илүү хүсч байгаагаа байнга илэрхийлсээр байна.
Хааяа нэг загас өгөх биш үргэлж хэрэг болох загас барих аргыг бид зааж өгөх хэрэгтэй. Тиймээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд “УИХ болон ИТХ-д сонгогдсон аливаа этгээд сонгогдсон хугацааны турш өөрөө болон бусдаар дамжуулж иргэдэд мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах”-г хориглоно гэх заалтыг оруулахаар хуулийн төсөл санаачилжээ.
Хуулийн төсөл санаачлагчид хуулинд энэхүү өөрчлөлтийг хийснээр аливаа сонгогдсон этгээд хуулинд заасан ажил үүрэгтээ анхаарах, сонгогчид ч хуулинд заасан ажил үүргийн биелэлтийг шахаж ажиллуулахад нэг алхам ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаа аж.








Tetgewer tetgemj beleg chn neg l angilald bagtah zuils dee. Niigemd vr uguuj ashig gargaj ediin zasagt sainaar nuluuluhgui l zuuls
Er ni bol tiim gehdee chi naadha ail deer heleh bsiin Ahmad nastnuuddaa hundetgel uzuulsenii tuluu enen deer shou hiih hereggui ta nart zohihgui bn