Засгийн газар өнөөдөр /2022.02.14/ 11.00 цагаас ээлжит бусаар хуралдахаар болжээ. Тус хуралдааны дараа буюу 13.00 цагаас  Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийнэ гэх мэдээлэл байна.

Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар Монгол Улс хилийн боомтуудаас бусад бүх зүйлээ нээхээ зарлах бололтой. Ингэснээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийн улбар шар түвшинг бууруулж шар түвшинд шилжих юм.