LIVE: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
- Хүндэт иргэдээ, Монгол улс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн нийт 7 удаагийн хатуу хорионд 79 хоногийг өнгөрөөсөн байна. Энэ үед экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн систем удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, Монгол улсын эдийн засаг 1990 оноос хойш анх удаа -5,3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан амаргүй цаг үеийг хамтдаа даван туулж, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.
- Монгол улсын Засгийн газрын зүгээс эдийн засгаа шат дараатайгаар нээж, энгийн амьдрал руу алхам алхамаар шилжих бодлого барьж, ийнхүү 2 жилийн дараа шар түвшинд шилжиж байна. Өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан иргэд ААН-үүддээ гүн талархал илэрхийлж байна. Гэхдээ цар тахлын хүндрэл үргэлжилсээр байна. Иргэд, ААН-үүд маань хариуцлагатай байна гэдэгт итгэлтэй байна. Цар тахлын хугацаанд алдсан боломжоо нөхөх байр суурин дээрээ хатуу зогсох болно.
Ногоон түвшиндээ тун удахгүй орно гэдэгт мөн итгэлтэй байна.
Цар тахал руу заачихаад та нар хэчнээнийг хулгайлсан бол..Ард түмэн руу чиглэсэн олигтой арга хэмжээ юу авсан юм бэ.Ус дулааныг 1 жил тэглэсэн нэр зүүчихээд бүтэн нугалан нэмж алдагдлаа нөхөж байна. Өөр юу хийв.5- их наяд төгрөг ковидтой тэмцэхээр зарцуулсан гээд байдаг.Тэр их мөнгө хаачив.