Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явц,
- Газрын тос дамжуулах хоолой барих төслийн хүрээнд авах зарим арга хэмжээ,
- Татан буугдсан “Капитал банк” ХХК-д байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 12:00 цагаас мэдээлнэ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!