#Шууд: Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг хараат бусаар ажиллах болно. Одоо байгаа хүмүүст хариуцлага тооцож чадахаа харья!
УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн:
- Ажлын хэсэг өмнө нь шалгасан материалтай танилцсан. Улмаар зарим нэг ажилтай газар дээр танилцах шийдвэр гаргасан. Юу хийсэн байна, барьсан барилга нь байгаа юм уу, техник тоног төхөөрөмж нь байна уу. Хэрэв зээл төлөх дээрээ тулбал хэдэн хувийг нь төлж чадах юм бэ гэдгийг нь нарийн тогтоох зорилготой.
- Байнга ийм асуудалд ордог хэдхэн хүмүүсийн асуудлыг одоо л цэгцлэхгүй бол цаашдаа улс орны хэмжээний асуудал хэдхэн гэр бүлийн хэмжээнд шийдэгдчихдэг болчих вий. Энэ агуулгын хэмжээнд Ажлын хэсгийнхэн ажилдаа анхаарна.
- Хөгжлийн банкны зээлд улс төрчид нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгалтын хүрээнд тогтоогдоно. Харин бид шалгалтын дүнгээ нийтэд дэлгэчихнэ. Ингэхдээ энэ хэсэгт улс төрийн нөлөөлөл орсон байж болзошгүй, хууль хяналтын байгууллагад шалгуул. Харин энэ төсөл нь улс оронд ашигтай, дэмжих төсөл байна гэдгийг нь гаргана. Учир нь улсад хэрэгтэй мөртлөө хөрөнгө нь гацчихсан төслүүд байна.
- Хөгжлийн банкны энэ асуудал дээр эрх барьж буй МАН өөрсдийгөө хамгаалбал ёстой хачин юм болно.
- Зээлээ хойшлуулах хүсэлтэй олон ААН байгаа. Учир нь тэднийг зээл авч байх үед ам.долларын ханш 1245 байсан. Өөрөөр хэлбэл 10 тэрбум төгрөгийн зээл, 25 тэрбум төгрөг болчихоод байгаа юм. Энэ нь ААН-үүдэд хүндээс тусаад байгаа юм. Ганц ч төлөлт хийгээгүй байсан, зээлээ зориулалтын дагуу төлөөгүй байсан ААН-үүдэд өөр хэрэг. Гэвч яг төлөлт хийгээд явах үед ам.долларын ханш 1800, 2000 гараад явчихсан тохиолдлууд, цаашлаад ковидын үеийн нөхцөл байдал гээд хүндрэлүүд их байгаа учир бодолцох шаардлага байна.
- Хөтөл чанаргүй зээлээ ХХК Хөгжлийн банкнаас зээл аваад хаачихсан байх жишээний. Гэмт хэргийн шинж чанартай. Эрэл компанийн хувьд барилгаа барьчихсан гэж байгаа боловч үйлдвэрлэл хийх хэмжээний болж чадсан уу гэдгийг судална.
- 11 компани ирээдүйд олох орлогоороо төлнө гэж зээл авсан байна. Хэдэн 10 тэрбум төгрөгийн зээл. Дээр нь 2,3 компани нэмэгдэх магадлалтай. Эдгээр компаниуд дотор үйлдвэрлэл байтугай барилга ч байхгүй компаниуд бий. Тиймээс мөнгө угаах шинжтэй зээлүүдийг хууль хяналтын байгууллагаар нь шийдүүлэх ёстой. Гэвч шүүх дээр 30-60 гаруй сар ужгирчихсан байна зээлүүд байна. Зээл аваад л шүүхдээд явчихдаг. Нөгөө шүүх нь мөнгөтэй талд үйлчилдэг. Тэр байтугай шүүх дээр очоод барьцаа хөрөнгөө хүртэл сольчихсон, авчихсан асуудал байна.
Шүүх,прокурор ,цагдаа бүгд мафи ,цус ойртоод олон жил болж бгаа.Нэгий нь халаад нөгөөх нь орж ирэхдээ ойрын төрөл садан ,хүргэн бэр ,анги курсын хам гээд дахиад хамсаатнууд нь залгамжлаад бна.Төр засаг нь мэдээд яриад бх шиг бгаам, шийдье гэвэл шүүхийнхнээ цус холдуулах, өөрчлөх хугацаа их бсан яагаад яриад суугаад бдгийн бүх эрх нь бгаа шүү дээ.Тэхээр хамсаатнууд уу? Ард түмний өмнө гарахаараа шүүх болохгүй бна гээд бидэнтэй адил энгийн ард шиг яриад явах их хурал ,засаг төрийнхнийг ойлгохгүй бна,ёстой арчаагүй юмаа.Тоглоом хийгээд ч бх шиг. Эсвэл шүүхээ бүгдийг татан буулгаад АРДЫН ШҮҮХ ЗАСАГЛАЛТАЙ бол л доо.Лүндэндорж гэж дэндүү шуналтай мангас шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга байхдаа өөрийн хүмүүсээрээ шүүхийг бүрдүүлж бхад хэн ч дуугардаггүй бсан.Тэрний хүмүүс өнөөдөр хадгаламжиндаа хэдэн тэрбум төг хийчээд улам шунаад явна,Соронзонгийн гэмт үйлдлийг тэд нь хамгаалаад сууж бна,Лүндэндорждоо хариу барьж бгаа нь тэр биз.Заваан бохир арчаагүй шүүх,шүүгчидтэй байж юун хөгжлийн банкны хэрэг шийдэх хэнд найдаад бгаа юм бол.Төрийн форм л өмссөн болохоос утасны хулгайчтай адил хулгайч ,бүр өм цөм улс орноо өрөнд ортол хулгайлдаг шулам болсон хулгайчид.Ийм шүүгч нэртэй шуналтай том гарын хулгайч луйварчдадаа дээрэлхүүлж ,хууртаж ханахгүй бна уу ? Шоронд суух учиртай гэмт хэрэгтнүүд ширээний ард хэдий болтол тарвалзах юм бол ? Том том эз-ийн гэмт хэргүүд олон арваараа дарагдаад дууссан.Эднийгээ хуйгаар нь солиоч.Эх оронч хэдэн шударга шүүгч олдох байлгүй .Олдохгүй бол ардууд бид ардын шүүхээрээ шүүе.Үр хүүхэд маань ийм бузар нийгэмд үлдэх нь гэхээс харамсаж бна шүү.
Шүүхийн хүний нөөцийг бүрэн бүрэлдэхүүнээр нь шинэчлэх шаардлагатай байгаа юм даа. Уул нь. Тэгэхгүй бол шүүхийн үйл ажиллагаа энэ янзаараа л байна даа.
УИХ - шүүхээ авлигачдаас цэвэрлэж авах хэрэгтэй. УИХ дийлэхгүй байна гэж болох уу?
Монголд шүүх байхгүйтэй адил шүүдэ Байлаа гэхэд авилгач шүүгчид л байгаа Шүүхийг өөрчилье гэхэд бас бэрх Наадуул чинь цус ойртсон Хүмүүс болсонАавыг нь авч хаялаа ч хүү нь эсгүл хүргэн нь гараад ирнэ Бэр нь эсгүл найз нь эсгүл ах дүү нь гараад ирнэ Цөөхөн хүн амтай улсын зовлон юм да Хуучин Соц нийгмийн үед шүүх ч төр ч ингэтлээ ялзраагүй дэ Төрд минь хулгай нүүрлээгүй л юм да
өөрөө асуусанд нь хариулж байхад хүний яриа таслаад дундуур нь дайраад байдаг ямар бүдүүлэг сэтгүүлч вэ?!?!
Үнэнхээр сэтгүүлч нар хариултыг бүрэн сонсоод дараагийн зүйлийг асуух хүн бараг байхгүй байгаа нь сэтгүүлч нарын соёл ёс зүй асуултыг зөв зүйтэй тавих чадвар маш муу байна.Сэтгүүлчидын холбоо энэ тал дээр ажиллах хэрэгтэй.
Холоос сайхан буудаад буудаад явчих юмсан яасан хурдан цэгцрэх бол
монголын шүүхчид цалиндаа бялуураад ялзарсан шүү дээ мөнгөнөөс өөр юм бодохоо харахаа байсан авилгачан шүүх үндсээр нь өөрчилөлт хий шүүхийг шүүх цаг болсон