#Шууд: МоАХ-ны удирдлагууд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хууль зөрчсөн үйлд­­­­лийн та­­лаар мэдээлэл хийж байна.

Д.Монголхүү:

- УИХ дахь олонх болон цөөнхийн бүлэгт шаардлага хүргүүлж байна. Учир нь УИХ-ын гишүүд бол хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Тиймээс авлига, албан тушаалын, Иргэний, Захиргааны, Эрүүгийн хуулийн хэрэгжилт нь ямар байгаа юм бэ гэдэг байдлаар шаардлага хүргүүлнэ. 

- Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга ноцтой хэргүүдтэй холбогддог. Тухайлбал мөнгө угаасан гэх хэрэг нь олон улсад гарсан байдаг. Мөн төмөр замтай холбоотой хэрэг нь АНУ-д шалгагдаж байсан удаатай. Ерөнхийлөгч болсноосоо эдгээр хэргүүдээ ямар нэг байдлаар далдалсан. Нотлох баримт, хэргийн материалууд байгаа хэдий ч Ерөнхийлөгч байхдаа томилсон хууль хяналтынхан нь хэргийг царцаасаар байна. Тиймээс АТГ болон ТЕГ, УЕПГ-т дээрх хэргүүдийг дахин шалгана уу гэх утгатай өргөдөл өгч байна. 

- Хэрэв дээрх байгууллагууд ажлаа хийхгүй бол бүрдүүлсэн нотлох баримтаа Европын холбоо, АНУ хууль хүчний байгууллага руу албан байдлаар явуулна. Учир нь энэ нь дэлхий дахинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой. Ялангуяа ОХУ-аас орж ирсэн гэх  20 сая ам.доллар зарим нь 40 сая ам.доллар ч гэж ярьдаг энэ хэрэгт одоогийн байгаа төрийн өндөрлөгүүд ч гэсэн холбогддог. Тиймээс дээрх байгууллагад хандахаа мэдэгдэж байна. 

- Х.Баттулга Ерөнхийлөгч байх хугацаандаа МоАХ-г тэргүүлж байсан байх магадлалтай байна. 2015 онд МоАХ-г шинээр үүсгэн байгуулсан байх магадлалтай байгаа тул Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандаж байна. Ганц хүний гишүүнчлэлтэй, үүндээ Улсын баатар цол олгосон байх магадлалтай байна. 

-  МоАХ-ны эд хөрөнгийг барьцаанд тавьж, Хөгжлийн банкнаас мөнгө шамшигдуулсан. Барьсан барилгынхаа төлбөрийг одоог хүртэл Хөгжлийн банкинд төлөөгүй, байрыг нь худалдаж авсан иргэд нь одоог хүртэл ордероо авч чадаагүй байдалтай байна.