Цахилгаан автомашиныг 1 кВт-ыг нь 300 төгрөгөөр цэнэглэвэл 100 км-т 5,850 төгрөг зарцуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Эрдэнэбүрэнгийн станцын талаар болон Цахилгаан автомашины хэрэглээ ихээр нэвтэрсэн тохиолдолд цахилгаан, эрчим хүчээр хангах эх үүсвэрийн талаар танилцуулгын талаар мэдээлэл хийлээ.
Н.Тавинбэх:
- Олон улсын гэрээ, конвенцын дагуу уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хүлэмжийн хийг бууруулах хүрээнд дэлхийн улс орнууд цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж байна. Монгол Улс ч энэхүү зорилтыг тавьж буй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 497 ширхэг автомашин байна.
ЗТХЯ-наас өгсөн мэдээгээр, өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд 1.2 сая автомашин байгаагийн 662 мянга нь нийслэлд байгаа юм. Түүнээс ердөө 492 цахилгаан автомашин байгаа нь чамлах үзүүлэлт. Тиймээс цахилгаан автомашины хэрэглээг түлхүү нэвтрүүлэх талаар тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэлээ.
- Судалгаагаар нийслэл Улаанбаатар хотын автомашины 20-30 хувь нь цахилгаан болоход эрчим хүчний хэрэглээ 15-20 мВт-аар нэмэгдэнэ. Үүнийг оргил ачааллаас бусад цагт эрчим хүчний хэрэглээний тарифаар цэнэглэх боломжтой гэсэн тооцоог гаргасан.
Цэнэглэх тоног төхөөрөмж байрлуулж суурин найман станц байгуулагдсан. Эдгээр 1 кВт цахилгааныг 300-1,000 төгрөгөөр борлуулж байна.
Хэрэв 1 кВт цахилгааныг 300 төгрөгөөр цэнэглэвэл 100 километр газар туулахад 5,850 төгрөг зарцуулна. АИ92 шатахууны ханшаар тооцвол 2-3 литр шатахууныг 100 километрт зарцуулж байгаатай адил юм.
1 кВт-ыг 1,000 төгрөгөөр борлуулж буй газрынхаар тооцвол 100 км-т 16,000 төгрөг зарцуулахаар байна. Шатахуунаар тооцвол 100 км-т 7-8 литр шатахуун зарцуулж байгаа гэсэн үг. Тиймээс цахилгаан машин нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна иргэдийнг амьжиргааны зардлыг ч бууруулж байна тооцоо судалгааг гарсан" гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!