Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
- Орос, Украины дайнаас болж Дэлхийн 2 дугаар дайнаас хойш анх удаа олон улсын тогтсон дэг жаяг дээр амаргүй байдал үүсээд байна. Одоогоор 8000 гаруй эдийн засгийн хориг арга хэмжээ авагдаад байна. Манай улсын хувьд түдгэлзсэн байр суурьтай байгаа.
- Цар тахлын үед маш хүнд цохилтод орсон олон улсын эдийн засагт дахин тодорхойгүй байдалд хүрлээ. Олон улсын байгууллагууд нефтийн үнэ 60-70 хувь өсөх магадлалтай байна. Улаан буудайн үнэ 45-50 хувь нэмэгдэж, дэлхий нийтээрээ хүнсний хомсдолд орж болзошгүйг анхааруулж байна.
- Манайд цар тахлын нөхцөл байдал намжмал байдалд байгаа ч хоёр хөршид дахин нэмэгдэж байна. 4 дүгээр тунг идэвхжүүлнэ. Засгийн газар цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлага байна.
- Өнөөдөр гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Энэ хууль батлагдснаар Засгийн газраас мах, гурил болон газрын тос зэрэг манай үнийн өсөлт буюу хэрэглээний багцад байгаа гол нэр төрлийн бүтээгдэхүүн дээр зохицуулалт хийх эрх зүйн орчныг бүрдүүлж байна.
- Мах гурил болон газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөр шаардлагатай хөнгөлөлттэй санхүүжилтийг олгох, ханшийн зохицуулалттай холбоотой зарим асуудлыг хуулиар зохицуулах нөхцөл байдал үүсэж байна. Өнөөдөр Засгийн газар шууд зохицуулах боломжгүй. Заавал УИХ-аар орж шийдэгддэг эрх зүйн зохицуулалттай.
- Засгийн газар мөнгөний бодлогод орж болдоггүй. Тэр дундаа хамтарч ажиллахыг ч хатуу хориглодог. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд Засгийн газраас Монголбанканд валютын нөөц бүрдүүлэх, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээс өөр гарцгүй байдалд орлоо.
- 3,2 тэрбум төгрөгийн валютын нөөцөд маш хурдан хугацаанд хөдөлгөөн орсон. Тиймээс валют хилээр гарах тал дээр хууль хяналтын байгууллага анхаарч, зарим нэг төсөл, хөтөлбөрүүдийн татан авах валютын графикийг наашлуулах шаардлага гарч байна.
- Засгийн газар тодорхой хугацаанд Монголбанктай хамт хариуцлага хүлээнэ.
- Монголбанкнаас алт олборлогч ААН-үүдэд эргэлтийн хөрөнгийн нэмэгдүүлэх тал дээр санхүүжилт гаргана. Лондонгийн бирж дээр алт худалдан авна.
- Цар тахлын хууль шүүмжлэл дагуулсан ч түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Хууль батлагдснаар вакцинжуулалт энэ түвшинд ирж чадахгүй байсан. Багадаа 40 орчим мянган хүнийнхээ амийг аварсан.
- Биднээс хамаарахгүй байгаа зүйл 70-80 хувь байна. Өөр улсад болж байгаа зүйл дээр зохицуулж чадахгүй байгаа зүйл их байна. Тиймээс УИХ-ын гишүүд болон иргэний нийгмийн байгууллагууд үндэсний эв нэгдлээ эрхэмлэн Засгийн газартайгаа хамтарч ажиллахыг хүсье.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!