Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Тус асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна. Тэрбээр Хөгжлийн банкны асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Л.Оюун-Эрдэнэ:
- - Шатахуун дээр бид зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Зөвхөн шатахуун ч биш газ дээр ийм байдал үүснэ. Манай улсын хувьд нэг үйлдвэрээс 100 хувь хамааралтай гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Дэлхий нийт Евро-5 стандартын шатахуун хэрэглэдэг бол манай улс евро-2 стандартын шатахуун хэрэглэдэг.
- - Дэлхий дээр үнэтэй болчихсон бүтээгдэхүүнийг хямдхан авах ямар ч боломжгүй.
- - Хөгжлийн банкны тухайд, одоогоор 150 гаруй тэрбум төгрөгийг эргэн төлсөн. Ямар компанийн ард хэн байгаа нь ил болсоор байна.
- - Хөгжлийн банк бол манай Экзим банк гэсэн үг. Чингис бонд 1,5 тэрбум ам.доллар, Самурай бонд 30 тэрбум иен, Хөгжлийн банк өөрөө 580 сая ам. доллар босгосон. Гэтэл 2012 оны 12 дугаар сарын 15-нд Бодлогын зөвлөл гэж байгуулсан. Энэ бодлогын зөвлөл мэргэжлийн ТУЗ-ийг тарааж, гадны мэргэжилтнүүдийг явуулсан. Улмаар ТУЗ-д нь улстөрчид ороод шууд хуваагаад авчихсан.
- - Шулуухан хэлэхэд, Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл Хөгжлийн банк дээр ажилласан. Хөгжлийн банкны 3,2 их наяд төгрөгийн 1,8 орчим чанаргүй зээлийн ихэнх нь Эрдэнэтийн 49 хувийг босгосон 430 сая ам.долларын схем бүхэлдээ байгаа. Цаашлаад тэднийг дэмжсэн хууль хяналтын байгууллагын нэр бүхий шүүгчдийн компани ч бий. Өөрөөр хэлбэл нөгөө л яриад байсан хэдэн хүмүүстэйгээ үе шаттайгаар тэмцээд явж байна.
- - Т.Баттөмөр гишүүний зарласан 20 гаруй хүн бол мөсөн уулын дөнгөж орой хэсэг нь. Үүний цаана нэр бүхий томоохон улстөрчид, бизнесмэнүүд, зарим нэг утсан хүүхэлдэй болдог зарим нэг улстөрчид гарч ирнэ. Хөгжлийн банктай холбоотой хэрэг дээр таслан сэргийлэх арга хэмжээ авч, "Хөтөл"-ийг авангуут хэн, хэн хамгийн их цочиж байна вэ. Тэр бүх хүмүүс энэ бүхний ард байгаа шүү.
- - Эрдэнэтийн 49 хувийг авсан хүмүүсийн схемыг гаргахад амар байгаагүй. Тухайн үед Тагнуулын Ерөнхий газрын дарга нь хүртэл 49 хувийн талд байж болзошгүйг хэлж л байсан. Гүйцэтгэх ажиллагаа хүртэл Ерөнхий сайд дээр явагдаж байсан.
- - Эрдэнэт, Оюу Толгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт итгээрэй. Ордонд хүч мөхөствөл олон нийтэд хандана. Хөгжлийн банкны асуудал дээр цэг тавина. Шаардлагатай бүх мэдээлэл, нууцлалтай холбоотой мэдээллийг Засгийн газраас гаргаж өгсөн тул хууль хяналтын байгууллага шийдэж, цэг тавих учиртай.
- - Цаашдаа Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг мөн дэлгэж тавина.
- - Тавантолгой дээр сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим, хилийн цаана 120-180 ам доллар болдог, дундаас 60-80 ам долларыг завшдаг бүлэглэлийг илрүүлэхээр Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ далд эдийн засаг илрэхэд л Монгол Улсын эдийн засаг хоёр дахин нэмэгдэнэ. Маш их хэмжээний автомашинууд бий. Үүнд УИХ-ын гишүүн Адъяасүрэнгээс эхлээд нэр бүхий улстөрчид холбогддог.
- - Баяннуур аймагт байгаа нөлөө бүхий хүмүүс ч бий. Маш их ашигтай байсан тул Гашуун Сухайтын төмөр замыг олон жил гацаасан. Одоо терминал бий болоход тун удахгүй автомашины жагсаал болно.
- - Зарим зүйлд хатуу байж гэмээнэ шинэ 30 жилийг эхлүүлнэ. У.Хүрэлсүх дарга надад Ерөнхий сайд гэдэг яс янгинадаг ажил шүү гэж хэлсэн. Би хэзээ ч огцрохоос айж байгаагүй. Энэ луйвартай эвлэрээд улс төрийн үхдэл болохоос би айна.
ЯРИАД Л ЯРИАД Л ТОМ ТОМ ДУУГАРААД байхаас хэлсэн үгэнд эзэн нь болоод амлалтаа биелүүлээч
Boltugaii
Хэлж ярьж байгаадаа эзэн байг
Энэ гажуудсан буруу нийгмийг яаж өөрчлөх юм бол Нэг л болохгүй бна да Энэ1992 оны Үндсэн хуулиа өөрчлөх ёстой байхаа Тогтолцоогоор нь бүр Сууриар нь өөрчлөх ёстой байх Хараад байхал засагдах янз алга Энэ Бүлэг Мафи Хулгайч тогтолцоо үүсээд 30 жил болжээ Нэг амьсгаагаар засрахгүй Энэ 2 намд байгаа бүлэглэл маш амь бөхтэйСуурь буруу тавигдсан нийгэм юм да Ардчилсан нам Ардын намыг хараад хорвоо өнгөрөх нь Яамаарч юм бэ Банхар эзнээ барихгүй гэдэг үг бна Оюун эрдэнэ эзнээ барьж чадахгүй байх да
Мафийн эсрэг ухаанаа уралдуулах ОЮУНЭРДЭНЭ Е.САЙДЫГ ХАМГААЛАЯ ДЭМЖИЦГЭЭЕ МАФИД ЭД БАЯЛАГ ЭД ХӨРӨНГӨ ЭРҮҮЛ МЭНДЭЭ АЛДААД ДУУСЛАА
Ардчилал эхлүүлсэн тэр цагаас эхлэн төрийн нэртэй бүх хөрөнгө тэр үеийн үйлдвэрийг ард түмний зах зээлийн мэдээлэл мууг далимдуулж хувааж идсэн хувалзнууд юун ардчилал хулгайч
Яаг үнэн
Chadna ard chini diildeshgvi dalai met ard tvmen baigaa
Энэ нөхөр тэгнэ ингэнэ гэж ярьсаар хугацаа нь дуусахнээ
Харин ч богино хугацаанд их тэмцэж их юм хийлээ энэ том мафийн сүлжээтэй маш зоригтой тэмцэж бна 90 оноос хойш 30 н жил хөгжсөн нам дамжиж улсаа тонож дээрэмдсэн мафиг илрүүлж тэмцэж байгаа ганц сайд байх шүү урьдах ёрөнхий сайд нэртэй олон дээрэмжидээс өөр сайд бна их сайн тэмцэж бна
Яг үнэн
Дэмждэг шүү. Маш болгоомжтой хянуур, бас зоригтой байга шүү.
Х.Баттулгыг ярихаар л Түүнийг чөлөөлсөн гэж хээхэлзэх яахав!? Түүгээр зөвлүүлдэг нь өөрөө том асуудалшдээ!?
Наадуулаа тэгээд цэгцлээчдээ!? Өөрсөдийнх нь хариуцлагын асуудал ярихаар л нэг өнгөрсөн үеийн луйварыг гаргаж ирж нэг их ажил хийх гэж байгаа маягтай хүмүүсийн тархи толгой угаах юм!? Энэ нэг муу үнэгэн залиар төрийг удирдана гэвэл ёстой үлгэр байх шүү!?
Яг үнэн
zov zov demjij bna, hiigeerei
Хүний өөрийн гэлтгүй бүгдийг нь ил гаргаад шийтгүүл. Ингэсэн цагт ард түмэн бүхнийг ойлгоно.дэмжинэ
Хөгжлийн банк бол МАН-ын ялалтын бялуу байсан байнашдээ!
Сайн бн ер сайддаа амжилт хүсье. Наад луйварчид манангаа илрүүлж улсаа цэвэрлэх хүнд чухал ажилд нь маш том амжилт хүсье.
Shuuhch nar hulgaichuudaa taviaad baihaar yaj temtceh ve de
учир шалтгаан байдаг л байх... хамгийн гол нь ШУУРХАЙ ШУДРАГААР шалгаж ... ШУДРАГА ШҮҮХЭЭС ял шийтгэл оногдуулах хэрэгтэй юм дээ... үүнийг л эгэл ШУДРАГА ард ИРГЭД хүсээд байгаа юм... улиг болтол худлаа хий хоосон БААХАН яриад байх нь онцын шаардлагагүй юм...
Маш том хонгил бгаа шүү дэ
Үгээ гүйцэ шулуухан л хэл л дээ. Ганц нэр хэллээ. Нэрс бий, схем байна гээд яриад байх юм. Юу г нь, яах гээд, хэнээс чиглэл авах гээд хүлээгээд байнаа. Бүхнийг л мэдсэн, худлаа занасан хүн
Яг үнэн
Энэ бол тэмцэгч хүний үг биш байнаа, бөрөнхийлөгч саарал сэхээтний үг байна - Энэ хүн тэмцэхгүй ээ
Хатуу тэмцээрэй. Нэрийг нь зарлаж, ард түмэнд ханд.
Өөрөөч бас холбоотой доо Адьяасүрэнг заралсан шигээ нүүрсний мөнгө угаадаг Д.Амарбаясгалан, Мандахбаяр, Х.Баттулгаа зарлаач ...энэ нөхөр попордохоос цаашгүй гардаа
Zarlana zarlana gd yuch zarlahgui, buurunhiilluhguu todorhoi yri nowshoo
Шулуухан хэлэхэд төрөөс байнга дэмжлэг авдаг, хүү багатай зээл авч бизнес хийдэг өөрөөр хэлбэл бусдын боломжийг хулгай хийдэг 30 том гэр бүл чинь хамаг мөнгөө вальют болгоод баян Базраагын Транс банкинд байрлуулчихсан байгаа гэж байна шүү!!! Банкинд нь ажилладаг хүнээс сонссон шалгаж үзхэл хэрэгтэй яг ямар мөнгө юм? Ямар зорилгоор их тэнд евро болгоод хадгалаад байгаа юм байдал эвгүйтвэл гарч зугтах гээд байгаа юм уу.
Яана даа, Маш олон тээвэрчид ажилгүй болох нь ээ, ямар ЗГ тэднийг тэжээгээ юу, хоолыг нь булаах нь ээ
Баян нуур гэдэг аймагтай болсон юм уу ... Шатахуун мах гурилын үнийг тогтвортой байлгана гэж байх шив.Үнийг буулгаж ч болохгүй гэсэн үг үү. Ядаж махаа ченж болон хятадын гараас салгаж малчдаас нь төр өөрөө авч борлуулдаг болмоор юм.
ӨМӨЗО-нд Баяннуур аймаг байдгийг мэдэж ав, хил давуулж сэтгэ хүн гуай