"Монголдоо сайхан амьдаръя" жагсаалд оролцогчидтой Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзаж, тавьсан шаардлагыг нь хүлээж байгаагаа илэрхийлэн зарим асуултад нь хариулт өгсөн. Мөн  залуучуудын тавьсан шаардлагуудын дагуу Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлахаар болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Улсын хамгийн том хулгайчидтай хийх тэмцэлдээ Ерөнхий сайд залуучуудаасаа маш их хүч, дэмжлэг авлаа. Ерөнхийлөгч, дарга, гишүүн байсан эсэхээс үл хамааран хуулийн өмнө эрх тэгш шалгуулж хариуцлага тооцох шударга засаглалын төлөө тэмцэлд Ерөнхий сайдад улс төрийн дэмжлэг үзүүлнэ" гэсэн байна.