УИХ-ын дарга Г.Занданшатар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Ажлын хэсэг байгуулж байгаагаа мэдэгдлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

- Цар тахлын нөхцөл байдал 2 жил үргэлжилж, эдийн засагт ихээхэн нөлөөлсөн. Дэлхий даяар нийлүүлэлтийн чанартай тээвэр ложистик, үнийн өсөлт гаарсан. Тээврийн үнэ 5-6 дахин өссөн тохиолдол гарсан.  Цар тахлын сүүдрээс алсарч амжаагүй байхад олон улсын харилцааны хурцадмал байдлын улмаас үнийн шок үүслээ. 

-  Олон нийт бухимдалтай байгааг ойлгож байна. Хүндэтгэлтэй хандаж, залуусын шаардлагыг хүлээн авсан. Иймд ажлын хэсэг байгуулна. Энэ ажлын хэсэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн олон улсын хямралт нөхцөл байдлаас үүссэн Гол нэрийн барааны үнийн өсөлтийг хязгаарлах хуулийн төсөл дээр ажиллана. Мөн УИХ-ын Эдийн засгийн, Үйлдвэржилтийн, Төсвийн байнгын хорооны дарга нар ярилцаад төсөв тодотгох ёстой гэсэн байр сууринд нэгдлээ. 

- Төсвийн хэмнэлтийг төсөв тодотгож хийх чиглэл өгсөн. Нийтээрээ импортын бараандаа хэмнэлт хийж, экспортын бараандаа анхаарахгүй бол ирэх 6 сар амаргүй байх төлөвтэй байна. 

- Олон улсын нөхцөл байдал нэг л өдөр өргөс авчихсан юм шиг зүгээр болчихно гэж хүлээж суух арга алга. 

- Иргэдээс 1 тэрбум төгрөгийн үр ашиггүй тендэрийн худалдан авалтыг зогсоох бичиг ирүүлсэн. Цаана төсөвт өөр бололцоонууд байна. 

-Төсвийн бүсийг чангалж, бодлогын шийдэл гаргах шаардлагатай байна.