#Шууд: НД-ын болон ЭМД-ын үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн сонсголыг зохион байгуулна

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

- УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдаж, хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан НД-ын болон ЭМД-ын үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар болсон. 

Учир нь та бидний төлдөг НД, ЭМД-ын шимтгэл, сангийн зарцуулалт нь зориулалтын дагуу явагдах эсэх нь Үндэсний зөвлөлийн гишүүдээс ихээхэн хамааралтай. Өмнөх гишүүдийн хариуцлагагүй байдлаас болж, эдгээр сангууд алдагдалд орчихсон. Энэ байдлаараа удаан явбал хүнд байдалд орох, төсөвт ихээхэн дарамт үүсгэхээр байгаа. 

- Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хөндлөнгийн шинжээчдийг ажиллуулахаар шийдвэрлэсэн. Ирэх даваа гарагт болох нээлттэй сонсголд идэвхтэй хамрагдахыг хүсэж байна. 

-