АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден засаг захиргааныхаа гол албан тушаалуудад дараах хүмүүсийг нэр дэвшүүлэхээр болжээ. Тодруулбал, Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалд Ричард Ли Буанганыг нэр дэвшүүлсэн байна.
Ричард Ли Буанган нь мандарин хятад, франц, испани хэлтэй бөгөөд Гадаад харилцааны албаны ахлах ажилтан, Сайд-зөвлөх зэрэгтэй, өдгөө Төрийн департаментын Олон нийттэй харилцах товчооны Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын орлогчоор ажилладаг аж.
Үүнээс өмнө Р.Буанган Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчооны дэд нарийн бичгийн даргын туслах, Төрийн нарийн бичгийн даргын гүйцэтгэх туслахаар ажиллаж байжээ.
Түүнчлэн Р.Буанган мөн Олон нийттэй харилцах товчоонд удирдах албан тушаал хашиж байснаас гадна Йерусалим хот дахь Ерөнхий консулын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, БНХАУ-ын Бээжин хот дахь АНУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн дэд атташе, хэвлэлийн төлөөлөгч, Төрийн департаментын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын газар, Францын Парис, Кот-д’Ивуарын Абижан хотуудад гадаад томилолтоор ажилласан байна.








МОНГОЛРУУ ЦӨЛЖ БАЙГАА ЗҮГЭЭР Л НЭГ САРМАГЧИН НЬ МАНАЙ ЕӨӨКҮҮДЭЭС ХЭД ДАВСАН БОЛОВСРОЛТОЙ НАСС. БАРУУНЫХАН АЗИУДЫГ САРМАГЧИН ГЭДЭГ ШҮҮ.
Их туршлагатай дипломатчийг томилжээ. Хэлний мэдлэг, ажиллаж бсн газрууд нь .... Манайх тэгэхэд АНУд нэг муу ажлын ямар ч туршлагагүй, тас хөндлөнгийн хаа сайгүй тэнэж явсан нөхрийг хамгийн гол түнш улсдаа элчин сайдаар томилж улсаа гутааж бдг, тэр Батбаярыг эгүүлэн татах хэрэгтэй !
Тийм шүү ямар ч шалгуур бхгүй
Heleed yuhewee