УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийж, ирэх пүрэв гарагт жагсаал цуглаан зохион байгуулах талаараа мэдэгдлээ.
Т.Доржханд:
- Хэдхэн хоногийн өмнө жагссан залуучууд "Өөрсдөө хэмнэ" жагсаалын үр дүн, хүлээлт талаар боллоо. Бүгд харлаа. УИХ-д суудаг гишүүний хувьд урам хугарлаа. Бид өнгөрсөн 30 жилийнхээ алдааг давтаад ирэх 30 жилтэйгээ нүүр тулах юм байна.
- Өнгөрсөн долоо хоногт УИХ Хөгжлийн банктай холбоотой улстөрчдийн асуудлыг нууцаар хэлэлцлээ. Хамгаалж авч үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх юм бэ. Хэдхэн хоногийн өмнө хулгайтайгаа тэмцэнэ гэж мэдэгдчихээд хуулийн байгууллага нь шалгах гэтэл хамгаалж авч үлдэж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл. Тиймээс УИХ-ын гишүүний хувьд цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
- Ганцаараа сууж байгаа ч гэсэн зөв зүйлийг нь дэмжье, бодлогын өөрчлөлт оруулъя, иргэдийн итгэлийг олж УИХ-ын нэр хүндийг өсгөе гэсэн байдлаар 2 жил ажиллалаа. Үнэхээр өөрчлөлт гарахгүй юм байна. Тиймээс талбай дээр залуучуудыгаа уриалж, тэмцмээр байна. Ирэх пүрэв гарагт 5 дугаар сарын 5-ны өдөр "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" гэдэг цуглааныг зохион байгуулна гэдгээ мэдэгдэж байна.
- Бодлогооо өөрчилье, сонгуулийн тогтолцоогоо өөрчил. Эдийн засгийнхаа хотуудыг бий болгоё, тулгуур төвүүдийг дэмжье. Эдгээрийг Үндсэн хуульдаа оруулъя.
- Эрдэнэт, Дархан хотын Аж үйлдвэрийн хот, Замын-Үүдийг худалдаа, Хархорин тээвэр ложистик, Багануур, Налайхыг оюутнуудыг хот болгомоор байна.
- Монгол улс 330 сумтай, төр нь данхайчихсан. Гэтэл нийслэл дэх хороонууд нэмэгдсээр байна. Юуны төлөө вэ, сонгуулийн төлөө шүү дээ.
- Өөрсдөө хэмнэ гэж байхад тодотголоор 18 их наядын алдагдалтай төсвөө тэр чигээр нь баталчихлаа. Ямар ч хэмнэлт гарсангүй. Энэ бол буруу тогтолцооных. Тиймээс би өнгөрсөн 2 жилийн хугацаанд тойрогтоо ийм мөнгө тавиулмаар байна гэж нэг ч удаа орж байгаагүй. Харин тогтолцоогоо өөрчил гэж гуйж ирсэн. Одоо ханалаа, болохгүй байна, талбай дээрээ гаръя гэв.







Шудрага ёс нэхээд өгөөч гишүүнээ. Шудрага ёсоор хатаж үхлээ
Zov ed nartai hutgaldaj baisnaas esreg taldaa garaad temstelsej baival deer 24 ond yakah magadlaltaibaaduul chini uym hiihguie
Доржхандын зөв,ямар янзын ялзарсан новшнуудтай нэг дор сууж байгаагаа ойлгосон нь сайн хэрэг,үнэхээр ялзарсан амьтад байгаа биздээ,үйлдсэн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдүүнтэй байна гэж АТГ материал бүрдүүлээд,прокурор нь хянаад бүрэн эрхийг нь цуцлуулая гээд асуудал тавихад Н,Энхболд ,Мөнхоргил нарын ярьж байгааг харав уу?тэд ямар ял шийтгэх гэж байгаа шүүгч нар уу?авч үлдэх ял завшуулах аргаа яаж сүвэгчлэж байгааг нь орон даяар олон түмэн харцгаалаа,ийм л юмнууд төрд шургалаж цаг хожиж,ял завшиж,өөрсддөө ашигтай хууль гаргаад сууцгааж байгаа нөхөд шүүдээ,эд нарын зарим нь тэр жил хуулийн сайд байхдаа яаж хариуцлага алдаж хичнээн хүний амь насанд хүрч цусанд гараа угаалаадаа,тэгээд ял завшаад явж байгаа шүүдээ,ийм юмнуудаас нэн даруй салах цаг болсон
Яг үнэн.
Энэ улсыг сууриар нь өөрчлөхгүй бол зэрлэгийн зэрлэг нийгэм боллоо