УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа зарим төрийн хяналт шалгалтыг түр зогсоох хуулийн төслийг УИХ хэлэлцээд хэлэлцэх эсэхийг дэмжсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед гишүүдийн санал, байрь суурь, ойлголтын зөрүү байсан. Иймд бүлэг завсарлага авч дахин хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн гол концевци нь төрийн хяналт шалгалт үргэлжилнэ.
Харин төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2024 оны 12 сарын 31 хүртэл зогсоох хуулийн төсөл өргөн барьсан. Бүлэг дахиж хэлэлцээд удахгүй Засгийн газраас өргөн барих Төрийн хяналт шалгалтын тухай хуультай дээрх хуулийн төслийг хамтатгаж хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч Б.Баярсайхан Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хийж хэрэгжүүлж байгаа ажил, анхаарах зүйлс, хууль эрх зүйн хувьд болон санхүүгийн хүрээнд авч шийдвэрлэх асуудлын талаар бүлгийн гишүүдэд танилцуулга мэдээлэл хийлээ.
Иймд хүүхэд хөгжлийн тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллах ёстой гэж бүлгийн гишүүд үзжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!