#Шууд: Өөрийгөө цөллөгт явсан гэх Ж.Батзандан ГХЯ-ны гадаа мэдээлэл хийж байна...

Ж.Батзандан: 

- Австралид улсад өнгөрүүлсэн нэг жилийн хугацаа үр дүнтэй байлаа. Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгааг ойлгож байна. Урдаа ковидтой, хойноо дайнтай байна. Гэхдээ амьдрал тэмцэл үргэлжлэх ёстой. Иймд эхэлсэн тэмцлээ үргэлжлүүлэхээр, МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ эцэст нь хүргэхээр Австрали, Шинэ Зеланд, Швейцарийн загварт суурилсан хөгжлийн шинэ бодлогоо хэрэгжүүлэхээр Батзандан Монголдоо эргэн ирлээ. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан ёсоор гаргаж, хүлээлгэн өгсөн. 

- Миний бие 2004 онд Унгар улсаас ирэхдээ “Шударга ёсны эрэлд” гэдэг номоо бичиж ирсэн. Энэ номын дагуу би 10 гаруй жилийн турш шударга ёсны төлөө тэмцсэн. Миний бие гадаадад сурч, ажиллах болгондоо ном бичиж ирдэг. 

- Австрали улсаас ирэхдээ  “Шинэ хувьсгал” номоос гадна “Их Монгол Улсын Их засаг үндсэн хууль”-ийн төслийг бичиж ирлээ. Монголчууддаа удахгүй шинэ үндсэн хуулийг батлуулж бэлэг барих болно. Удахгүй шинэ хувьсгал буюу Монголыг аврах 18 хувьсгал эхлэх болно гэдгийг дуулгая. 

-  Надтай хамт тэмцэж байсан нөхөд өнөөдөр Монголын төрийн өндөр албан тушаалд заларсан байна. Надтай хамт тэмцэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нараас тэмцлээ үргэлжлүүлье гэж шаардах гэж ирсэн юм.

- Одоо Засгийн газраар ажлыг нь хийлгэх болсон. Одоо УИХ_ Засгийн газарт ташуур өгөх цаг нь болсон.. Тийм учраас Ж.Батзандан Монголдоо ирлээ.